Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын бохирдлын харьцуулсан судалгаа (2017, 2020 оны өвөл)

Authors

  • Н.Төвжаргал
  • П.Зузаан
  • Ү.Баянжаргал
  • Л.Энхцэцэг
  • Д.Шагжжамба
  • Д.Болортуяа
  • Ц.Амартайван

DOI:

https://doi.org/10.22353/physics.v33i562.927

Abstract

Бид энэ ажлаар Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэж байсан 2017 оны өвөл болон сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа 2020 оны өвлийн тодорхой саруудын Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт РМ2.5 тоосонцрын бохирдлын хэмжээ, морфологийн түгэлт болон хар нүүрстөрөгчийн агуулгыг харьцуулан судалсан судалгааны үр дүнг танилцуулж байна. Судалгааны дүнд 2020 оны өвлийн улиралд агаар дахь тоосонцорт агуулагдах хар нүүрстөрөгчийн хэмжээ ойролцоогоор 2 дахин буурсан болохыг үзүүлэв. Мөн 2017 болон 2020 оны өвлийн улирлын дээжүүдийн хувьд PM2.5 тоосонцрын хэлбэрийн түгэлтэд онцлох өөрчлөлт гараагүй бол хэмжээний түгэлтийн хувьд 0.4 мкм-ээс бага хэмжээтэй тоосонцор нийт тоосонцрын бохирдолд эзлэх хувь 15-49\% болж нэмэгдсэн бол 0.4 мкм-ээс дээш том хэмжээтэй тоосонцрын эзлэх хувь төдий хэмжээгээр буурсан үр дүн харагдаж байна. Энэ нь сайжруулсан шахмал түлшний шаталт сайн, дэгдэмхий чанар бага бөгөөд түүнийг хийхэд угаасан коксжих нүүрс ашиглаж байгаатай холбоотой.

Downloads

Downloads

Published

2022-05-18

How to Cite

[1]
Т. Норовсамбуу, “Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын бохирдлын харьцуулсан судалгаа (2017, 2020 оны өвөл)”, Sci. tran. NUM, Phys., vol. 33, no. 562, pp. 20–23, May 2022.

Issue

Section

Research article