Хурдан нейтрон, Рентген туяаны шарлагаар үүсэх ДНХ-ийн гинжний эвдрэл

Authors

  • Ж.Эрдэнэтогтох IPT, MAS

DOI:

https://doi.org/10.22353/physics.v33i562.924

Abstract

Нейтрон, фотон нь цахилгаан цэнэггүй улмаас организмоор хялбархан нэвтрэх тул хянаж удирдахад багагүй бэрхшээл дагуулдаг. Тиймээс тэдгээр цацраг, туяаны амьд биед үйлчлэх механизм, учруулах хор нөлөөг нарийвчлан судлах ажил эрчимтэй хийгдэж байна. Бид энэхүү ажлаар хурдан нейтрон болон Рентген туяаны ДНХ-ийн гинжийг тасалж эвдэх нөлөөг судалж харьцууллаа. Үүний тулд Япон улсын Яаёой хурдан нейтроны судалгааны реактор болон софтекс Рентген туяаны үүсгүүрийг ашиглаж, плазмид ДНХ-ийн усан уусмалыг шарах туршилт хийв. Туршилтаар ДНХ-ийн гинжний эвдрэлийн хэмжээ нь дээжид шингэсэн тунгаас хамаарч логарифм хуулиар өсөж буй нь тогтоогдлоо. Мөн шарлагын дүнд дээжид үүсэх чөлөөт радикалыг антиоксидант идэвхт нэгдлээр дарангуйлахад ДНХ-ийн гинжний 50%-ийн эвдрэлийн тун 4-6 дахин нэмэгдэж байв. 

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-05-18

How to Cite

Jamsranjav, E. (2022). Хурдан нейтрон, Рентген туяаны шарлагаар үүсэх ДНХ-ийн гинжний эвдрэл. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 33(562), 1–5. https://doi.org/10.22353/physics.v33i562.924

Issue

Section

Research article