Өндөр Энергийн Бөмбөгөн Тээрмээр Гарган Авсан ZnO Нанобөөмийн Судалгаа
DOI:
https://doi.org/10.22353/physics.v23i455.781Abstract
Өндөр энергийн бөмбөгөн тээрмийн (HEBM) аргаар 1.4 микрон хэмжээтэй цайрын
исэл (ZnO)-ийг 1, 5, 8 цагийн хугацаатай тээрэмдэж, тээрэмдэх хугацааг ихэсгэхэд
талстын хэмжээ 46.64нм-ээс 3.44 нм хэмжээтэй цайрын ислийн нунтгийг амжилттай
гарган авсан. Цайрын ислийн нанохэмжээт бүтцийг рентген дифракцийн аргаар
судалсан. Рентген фазын анализын дүнд анхдагч дээж болох гексогональ тэгш хэмтэй
(ZnO) цайрын исэлийн фазын хажуугаар цэвэр цайр (Zn), куб тэгш хэмтэй цайрын
исэл (ZnO) гэсэн 2 фаз үүсч байв. Дээж тус бүрийн рентген фазын талстын хэмжээг
Шеррерийн тэгшитгэлийг ашиглан тодорхойлсон. Мөн Nanophox (PCCS) –ийг
ашиглан дээж тус бүрийн бөөмийн дундаж хэмжээ, бөөмүүдийн хэмжээсийн
тархалтын муж, хувийн гадаргуугийн талбай зэрэг хэмжигдэхүүнүүдийн утгуудыг
тодорхойлов.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.