Усанд суспензлэгдсэн перовскит төрлийн La1-xCuxMnO3 (x 0.1)-ийн кристалл бүтэц ба бөөмийн хэмжээсийн судалгаа
DOI:
https://doi.org/10.22353/physics.v17i362.714Keywords:
перовскит төрлийн исэл,, гетероцөмийн комплекс арга, рентген дифракци, суспенз, бөөмийн хэмжээAbstract
Аморф гетероцөмийн комплекс аргаар янз бүрийн талсжилтийн температурт ( 0.1) La1xCuxMnO3 x перовскит төрлийн нэгдлүүдийг гарган авсан. Рентген дифракцийн аргаар эдгээр нэгдлүүд нь R3c огторгуйн групп бүхий ромбоэдр тэгш
хэмтэй , La1xCuxMnO3 C2/ c огторгуйн групп бүхий моноклин k,l /m, > тэгш хэмтэй La2Cu2O5 гэсэн хоѐр фазуудаас тогтож байв. Талсжилтийн температур 5000C-ээс 9000C хүртэл нэмэгдэхэд дээжүүдэд үүссэн La1xCu xMnO3 нэгдлийн тоо хэмжээ 91.22%-иас 97.62% хүртэл өсч, харин La2Cu2O5 фазын тоо хэмжээ 8.78%-иас 2.37% хүртэл буурдаг болохыг тус тус тодорхойлов.
PCCS (NANOPHOX) багажын хэмжилтийн дүнд талсжилтийн температураас хамаарч суспензийн дээж La1xCuxMnO3
(x 0.1)ийн pH 9.20-оос 8.27 хүртэл буурдаг, бөөмийн дундаж диаметр (2764)-ээс (4555) нмм хүртэл өсдөг, бөөмийн хувийн гадаргуугийн талбай (Sv) 21.84÷13.29 [м2 /cм3 ] хүртэл буурах, бөөмийн хэмжээсийн тархалтын муж 55÷761нм, бөөмийн гадаргуугийн ба эзэлхүүний дундаж диаметр (SMD, VMD)-ууд 247 нм-ээс 459 нм хүртэл өсөх зэрэг зүй тогтол байгааг тус тус тогтоосон.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.
