Эрдэнэт үйлдвэрийн хүдэр болон зэс, молибдений баяжмалын рентген дифракцын судалгаа
DOI:
https://doi.org/10.22353/physics.v17i362.696Keywords:
рентген дифракц, кристалл фазын чанарын анализAbstract
Эрдэнэт үйлдвэрийн баяжуулалтын процессийн шат дамжлагуудаас авсан хатуу
дээжүүдэд рентген дифракцын аргаар чанарын фазын анализ хийж зэс, молибден
агуулсан нэгдлүүдийн кристалл бүтцийг тодорхойлон торын параметрүүдийг тооцов.
Зэс агуулсан нэгдэл CuFeS2 халькопиритийн эгэл тор нь тетрагональ сингониийн
огторгуйн симметрийн I -4 2 d групптэй ба торын параметрүүд нь: a=5.289(1) Å, c=
10.423(1) Å, молибден агуулсан нэгдэл МоS2 молибденитийн эгэл тор нь гексагональ,
ба симметрийн огторгуйн групп нь: P 63/m m c, торын параметр нь a= 3.14(1) Å, c=
12.53(1) Å болохыг өгөгдлийн сан ашиглан тодорхойлов. Баяжмал дах MoS2, CuFeS2
нэгдлүүдийн агууламж 5,6-р саруудад буурсан байгааг дифрактограмм дахь эрчмийн
уналтаар тооцсон бөгөөд баяжуулах технологид сонирхож буй нэгдлүүдийн бүтцийн
өөрчлөлттэй холбоотой нөлөө байхгүй гэдэг дүгнэлтийг гаргав.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.