Геодезийн хэмжлийн нэгдмэл байдал нивелирийн рейкны хэвтээ компаратор
DOI:
https://doi.org/10.22353/physics.v27i495.602Abstract
СХЗГ-ын уртын эталоны лабораторид 3 м урт бүхий зурааст, бар код бүхий нивелирийн рейк ба 1 метрийн хяналтын ган ба латунь шугамыг шалгах зориулалттай хэвтээ компараторыг зохион бүтээлээ. Энэ компараторыг ашиглан
OIML R-35-1,2:2007 стандартын дагуу хамгийн дээд нарийвчлалын ангийн шаардлагад нийцэх, бүх төрлийн рейк, хяналтын латунь шугамын шалгалт тохируулгыг гүйцэтгэх ба барилга, зам гүүр, геодези, зураг зүйн ажилд уртын үндэсний эталоноос нэгж дамжуулах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэвтээ компараторын систем нь 3 м урттай хос ган зам, гүйгч тэргэнцэр бүхий механик хэсэг ба лазер интерферометр, цацраг хуваагч, ретро ойлгогч толь бүхий оптик хэсгээс тогтоно. Механик хэсгийг маш тэгш гадаргуутай хүнд ширмэн плитаг төмөр ширээн дээр байрлуулсан. Хос рельс замын дагуу гүйх тэргэнцэр нь өсгөгч микроскоп, 2 ш микрометр толгой, гэрэлтүүлэг зэргээс тогтох ба түүн дээр ретро ойлгогчыг байрлуулсан. Гүйгч тэргэнцэрийн шилжилтийг, ретро ойлгогч болон лазер интерферометрын тусламжтай тодорхойлон, рейк болон хяналтын шугамын хэвийн уртын бодит уртыг тогтооно. Лазер интерферометрийн долгионы урт 632,9 нм (тогтворжилт нь 3,4 × 10-8) энэ нь уртын анхдагч эталон Ге-Не лазераас нэгж дамжуулсан. Нивелирийн рейк ба метрийн хяналтын шугамын шалгалт тохируулгын хэмжлийн өргөтгөсөн эргэлзээ 95%-ийн итгэх түвшинд 90 мкм орчим
байна. Шалгалт тохируулгын зарчим ба эргэлзээний төсвийн талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Хэвтээ компараторын урт хугацааны тогтворжилт, олон удаагийн туршилтын үр дүнгүүд OIML R-35:2007 стандартаар тавигдах шаардлагад нийцэж байна.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.