Дэлхийн нам температурын цацрагийн энергийг дулаанд хувирган ашиглах боломж

Authors

  • Ж. Далхсүрэн

DOI:

https://doi.org/10.22353/physics.v27i495.585

Abstract

Манай дэлхийн гадарга орчимын температур нь нам температурт харгалзах учираас уг гадарга нь урт долгионт цацраг буюу 5 мкм – 100мкм хүртэл долгионы урттай цацрагийг гаргадаг. Богино болон урт долгионт цацрагуудаар тодорхой хэмжээний энерги зөөгддөг. Хийн атом,молекулууд цацрагийн энергийг өөртөө шингээх замаар түүнийг дулааны энергид хувиргадаг онцлогтой. Дэлхийн гадаргаас 6м – 15м гүнд түүний абсолют температур дунджаар 278К –289К байх ба ийм температурын үед түүнээс гарах дулааны цацрагуудын долгионы урт нь 4мкм –80мкм–ийн завсарт
харгалзана. Харин энэ завсарын цацрагуудаас хамгийн их энергитэй цацрагийн спектрт харгалзах долгионы урт нь 9мкм– 12мкм –ийн завсарт байдаг. Гэтэл нүүрсхүчлийн хийн молекулууд 13мкм – 17мкм,усны молекулууд 5мкм – 8мкм ба
14мкм –50мкм, озоны молекулууд 8.5мкм – 10.3мкм ба 13мкм –14.5мкм долгионы урттай цацрагуудын энергийг 40%– 99% шингээх чадвартай юм. Иймд эдгээр хийнүүд дунджаар 278К –289К температурт байгаа дэлхийн гадаргаас гарч буй дулааны цацрагуудын нийт энергийн 70 орчим хувийг шингээж авах замаар цацрагийн энергийг дулааны энергид хувиргах боломжтой байна. Ийм учираас дээрхи хийнүүдийг ашиглан дэлхийн гадарга орчимын урт долгионт цацрагийн энергийг дулааны энергид хувирган ахуйн хэрэглээнд ашиглах боломж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-13

How to Cite

Ж. Далхсүрэн. (2022). Дэлхийн нам температурын цацрагийн энергийг дулаанд хувирган ашиглах боломж. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 27(495), 82–86. https://doi.org/10.22353/physics.v27i495.585

Issue

Section

Research article