Тогтмол гүйдлийн соронзон орны 3 хэмжээст компьютер загвар бүтээх нь
DOI:
https://doi.org/10.22353/physics.v32i553.583Keywords:
сургалтын технологи, сургалтын хэрэглэгдэхүүн, физикийн сургалт, компьютерын загварчлал, байгалийн ухаан, мэдээллийн технологи, тооцоот туршилтAbstract
Ковид-19 цар тахлын үед зайны, цахим сургалтын хэрэгцээ үлэмж нэмэгдэж, нөхцөл байдалд тохирсон сургалтын шинэ хэрэглэгдэхүүн хөгжүүлэх хэрэгцээ шаардлага эрс нэмэгдсэн. Энэ өгүүлэлд бид, сургалтын зорилгоор тогтмол гүйдлийн соронзон орны 3 хэмжээст (3D) компьютер загварыг бүтээх үйл явц, бүтээсэн загварыг физикийн сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжийн талаар дурдав. Тогтмол гүйдлийн соронзон орныг тооцоолохдоо, ерөнхий тохиолдолд аналитик шийдгүй БиоСаварын хуулийн интеграл томъёог тоон аргаар ойролцоолж бодуулдаг. Бид тооцоог геометрийн тэгш хэмтэй шулуун, тойрог хэлбэрийн дамжуулагчийн гүйдэл тус бүрийн хувьд хийж соронзон орны 3 хэмжээст дүрслэл (хүчний шугам) үйлдсэн. Түүнчлэн, хавтгай дээрх дурын хэлбэртэй дамжуулагчийн гүйдлийн соронзон орныг тооцоолж 3 хэмжээст дүрслэл үйлдэх програм боловсруулав. Тооцоог Python хэл дээр, 3D график дүрслэлийг OpenGL/WebGL технологи, сплайн-функц ашиглан хийв. Тооцоо, загварчлал үйлдэхэд ашигласан процессор: Intel i7 Quad Core, 2.3 GhZ, 16 Gb RAM.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.