фемто секундын өдөөн судлах спектрометрийн аргыг хагас дамжуулагч материалууд дээр хэрэглэн судалсан нь
DOI:
https://doi.org/10.22353/physics.v27i495.570Abstract
Хоёр ялгаатай өдөөн- судлах (ӨС) схемүүдийг өөр өөр фемтосекундын лазерын пульс ашиглан амжилттай хөгжүүлсэн. Хэт-богино пульс лазер ашиглан ӨС схемийг хэрэглэж, хөгжүүлсэн схемийн нарийвчлалыг тодорхойлох болон тохируулга хийх зорилгоор GaAs дахь когерент фононуудын өдөөлтийг хэмжсэн. Энэ когерент фонон давтамжууд нь бусад судлаачдын мэдээллэсэн утгуудтай[1,2] сайн тохирч байсан. ZnSe болон GaAs-ийг харгалзан нэвтрэлт болон ойлтоор судалсан. ӨС туршилтын дохиог хэт-богино пульс лазер ашигласан үед баланслагч фото диодоор хэмжсэн болно. Өөр нэг ӨС туршилтын схемийн хувьд, ZnSe-ийн нэвтрэлтийн өөрчлөлтийг спектрээс нь хамааруулж хэмжих зорилгоор өмнөх ӨС схемд ашигласнаас өөр лазерын үүсгүүр ба бүртгэгч ашигласан. Спектрээс хамаарсан ӨС туршилтын схемд хүчтэй пульс лазер ашигласан хэмжилт мөн амжилттай болсон. Өргөн зурвастай, өндөр-нягтралтай спектрометрээр (HR4000CG-UV-NIR) бүртгэсэн болно.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.