Хорндескийн онол дахь харанхуй энерги

Authors

  • Билгүүн Б Шинжлэх ухааны академи, Физик технологийн хүрээлэн, Онол ба Их энергийн салбар
  • Энхбат Ц Шинжлэх ухааны академи, Физик технологийн хүрээлэн, Онол ба Их энергийн салбар
  • Ко С. Жежүгийн үндэсний их сургууль, Шинжлэх ухааны боловсролын тэнхим
  • Гансүх Т Суурь судалгааны хүрээлэн, Ертөнцийг судлах онолын физикийн төв , Даежон хот

DOI:

https://doi.org/10.22353/physics.v31i536.554

Abstract

Энэхүү илтгэлд Хорндескийн онолоос үүдэн гарах харанхуй энергийн загварыг скаляр орон өөртэйгөө экспоненциал болон гравитацийн оронтой уламжал хэлбэрээр харилцан үйлчилдэг тохиолдолд хийсэн хамтын судалгаагаа танилцуулна. Экспоненциалийн зэрэг эерэг үед өөрийн уламжлал бүхий харилцан үйлчлэл нь хожуу эриний ертөнцөд хүчтэй нөлөөтэй болохыг харуулна. Нөгөө талаас, ертөнцийн хувьслын шийд нь зөв байхын тулд гравитацийн оронгийн харилцан үйлчлэл нь цацаргалтын эринд давамгайлах ёстой ба харин одоогийн эринд хэмжээ нь эрс суларч ирнэ. Бидний загвар нь харанхуй энергийн төлөвийн тэгшитгэлтийн хязгаарлалтыг бүрэн хангах бөгөөд хос нейтрон оддын нэгдлээс үүссэн гравитацийн долгион GW170817, цахилгаан соронзон дохио GRB170817A хэмжилтүүдээс гарган авсан гравитацийн долгионы хурдны хурдын хязгаартай зөрчилдөхгүй.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-14

How to Cite

Б, . Б., Ц, Э., С. , К., & Т, Г. (2022). Хорндескийн онол дахь харанхуй энерги. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 31(536), 163–166. https://doi.org/10.22353/physics.v31i536.554

Issue

Section

Research article