NaFe(W0.75Mo0.25O4)2 ба NaFe(W0.5Mo0.5O4)2 Нэгдлүүдийн Кристалл Бүтцийн Судалгаа
DOI:
https://doi.org/10.22353/physics.v19i425.369Abstract
Хатуу биеийн урвалын аргаар NaFe(W0.75Mo0.25O4)2 ба NaFe(W0.5Mo0.5O4)2 нэгдлүүдийн кристаллыг гарган авах туршилтыг урвалын температур, хугацаа, орчны өөр өөр нөхцөлд гүйцэтгэв. Дээжүүдийг нунтгийн рентген дифракцын аргаар судалж, кристалл нэгдлүүдийг тодорхойлсон ба бүтцийн параметрүүдийг тодорхойлохдоо Ритвельдийн аргаар тооцоо хийв. NaFe(W0.75Mo0.25O4)2 кристаллын эгэл тор нь моноклин сингоний P2/c (13) огторгуйн групптэй, торын параметрүүд нь a=9.908(2)Å, b=5.743(1)Å, c=4.963(1)Å, β=90.632(1)˚ байсан бол NaFe(W0.5Mo0.5O4)2 кристаллын хувьд a=9.904(1)Å b=5.746(1)Å c=4.955(1)Å β=90.574(1)˚ байв.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.