ТРИГА Төрлийн Судалгааны Реакторын Реактивитийн Анализ
DOI:
https://doi.org/10.22353/physics.v19i425.355Keywords:
реактивити, реакторын чадал, түлшний температур, EUREKA-2RRAbstract
Энэхүү ажлаар Тайланд улсын ТРР-1/М1 судалгааны реакторыг 1.2 МВт, 1.5 МВт, 2.0 МВт тогтвортой чадалтай ажиллаж байх тохиолдлуудад реактивитийн өөрчлөлтийг судлав. Эдгээр тохиолдолд реактивитийг 0.5 $, 1.0 $ гэж сонгон авч реакторын чадал, түлшний дундаж температур, реактивитийн хамаарлыг EUREKA-2RR код ашиглан тооцоолов. Энэ реакторын
чадал нь импульсын горимд 2000 МВт хүрдэг. Реакторын голомтоос шарагдаж байгаа дээжийг сугалахад үүсэх реактивитийн хамгийн их утга 1.0 $ байхад реакторын чадал 18.1 МВт болж байна. Энэ нь импульсын горимд ажиллах хамгийн их чадалтай харьцуулахад маш бага байна. Мөн энэ үед түлшний максимум температур 3940 С байгаа нь түүний хайлах температур (6500 С)-аас бага байна. Иймд реакторын ажиллагаанд ямар нэгэн доголдол үүсэхгүй юм.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.