Соронзон Мандлын Судалгаанд Магнитограммын Хөрвүүлэх Арга (МХА)
DOI:
https://doi.org/10.22353/physics.v21i440.274Abstract
Дэлхийн соронзон орон ба нарны салхины харилцан үйлчлэлийн улмаас бий болдог үзэгдэл бол соронзон орны вариаци юм. Эрдэмтэн судлаачид дэлхийн соронзон оргилуудын мэдээллээр туйл орчмын эгэл соронзон шуурганы гүйдлийн системийг байгуулж, соронзон мандлын шөнийн секторт явагдах соронзон буснилын физик шинж чанарыг соронзон станцуудад ажиглагдсан соронзон элементүүдийн бичлэгээр судалгаа хийж байна. Энэ аргыг магнитограммыг хөрвүүлэх арга (МХА) буюу Техника Инверсии Магнитограмм (ТИМ) гэнэ. ТИМ -ын аргыг 1970-аад оны дунд үеэс ОХУ-н ШУА-ийн Сибирийн салбарын Нар Дэлхийн физикийн хүрээлэнд профессор В.М.Мишины удирдлага дор боловсруулсан бөгөөд орчин үед соронзон мандлын судалгаанд өргөн хэрэглэгддэг аргын нэг болсон [1, 2]. Энэхүү арга нь соронзон мандал дахь дагуу гүйдлийн систем, соронзон мандлын цахилгаан орны
потенциалын тархалт, соронзон мандлын сүүлний нээлттэй хэсэгт харгалзах соронзон урсгалын хэмжээ, соронзон мандлын сүүлний уртыг тодорхойлох зэрэг соронзон мандлын суурь параметрүүдийг тодорхойлж соронзон мандлын физик процессыг судлахад чухал үүрэгтэй юм.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.