Гильберт-Хуангийн Хувиргалт ба Бодит Агууламжаар Задлах (нэгэн шинэ аргын тухай)

Authors

  • .Сүхбаатар Ү ШУА
  • Батмагнай Э ШУА

DOI:

https://doi.org/10.22353/physics.v21i440.273

Abstract

Геофизикийн судалгаанд өргөн ашиглагддаг потециал орны нэг гол шинж чанар нь орон нутгийн (регионал) ба газар нутгийн (локал) гаж гэж ялган салгаж болдогт оршдог. Регионал гаж нь далайц ихтэй, харьцангуй өргөн уудам газар нутгийг хамрах боловч үүсгэгч нь дундач гүнд байрлах учир хэвтээ чигийн өөрчлөлт (градиент) багатайгаараа ялгарна. Локал гаж нь үүнийхээ эсрэг. Гаж орныг ялган салгах янз бүрийн арга байхаас орчин үед Фурье хувиргалт болон вайвлет аргыг өргөн хэрэглэж байна. Фурьегийн түргэн хувиргалт (ФТХ-FFT) нь шугаман ба
тогтвортой (стационар) дохиог (сигнал) боловсруулахад зохицсон бол вайвлет, ВагнерВиллын тархалт нь нэг талаас тогтворгүй дохиог боловсруулахад хангалттай боловч шугаман бус мэдээлэл боловсруулахад тохиромж муутай (Hassan and Pierce, 2008). Өргөн дэлгэр хэрэглэгддэг олон гишүүнтээр (полиномоор) дөхөх, гүйдэг дундач, үүсгэгчээс нь дээш ба доош үргэлжлүүлэх, долгионы уртаар шүүх зэрэг аргууд хэрэглэгдсээр байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-13

How to Cite

Ү, .Сүхбаатар, & Э, Б. (2022). Гильберт-Хуангийн Хувиргалт ба Бодит Агууламжаар Задлах (нэгэн шинэ аргын тухай). Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 21(440), 92–98. https://doi.org/10.22353/physics.v21i440.273

Issue

Section

Research article