Монгол Орны Газрын Тосны Геофизикийн Судалгаа
DOI:
https://doi.org/10.22353/physics.v21i440.268Abstract
Монгол орны газрын тосны эрэл хайгуул, олборлолтын ажил нь нилээд дээр үеэс эхлэлтэй хэдий ч дундаа тасарч бас зарим үед сэргэж ирсэн ээдрээтэй түүхтэй. Мөн тухайн цаг үеээ дагаад хайгуулын арга аргачлал, шийдвэрлэх хүрээ нь ч өөрчлөгдөж байсан. 1950 –аад оны үед газрын тосны эрэл, хайгуулын ажилд геофизикийн судалгаа туслах чанарын үүрэгтэй байсан бол 1980-аад оны дундаас түүний үр өгөөж нь нэмэгдэж заавал ашиглах ёстой хэрэглүүр болсон. Дэлхийн улс оронуудад геофизикийн олон төрлийн аргуудыг хэрэглэж байна. Харин Монгол улсад одоогоор эрэл, хайгуулын эхний үе шатанд соронзон болон хүндийн хүчний судалгааг, хайгуулын шатанд чичирхийлэл хэмжүүрийн ажлыг өргөн хэрэглэж байна. Ингэснээр газрын тосны эрлийн хэтийн төлөвтэй талбайнуудыг шинээр илрүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөхөд дорвитой хувь нэмэр оруулж, улмаар улс орны газрын тосны нөөцийг өсгөх, хайгуулын өртөг зардлыг хямдруулах нөхцлийг бүрдүүлсээр байна.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.