Эмээлт Орчмын Талбайн Сейсмик Долгионд Үзүүлэх Нөлөөлөл
DOI:
https://doi.org/10.22353/physics.v21i440.259Keywords:
газар хөдлөлтийн аюулын үнэлгээ, хөрсний оргил хурдатгал, зонхилох давтамжAbstract
Газар хөдлөлтийн долгион нь сэвсгэр хурдсанд тодорхой давтамжийн мужид өсгөлт болдог. Энэхүү резонанс болох давтамжийн мужлалын зургийг зохиох зорилгоор Эмээлт судалгааны талбайд инженер геологи болон геофизикийн судалгаанаас гадна 90 цэгт сейсмик шумын хэмжилт, 8 цэгт сул газар хөдлөлийн хэмжилт хийв. Зонхилох давтамжийн мужлалыг сул газар хөдлөлт болон микротреморын хувьд спектр харьцааны аргаар тодорхойлов. Харин хөрсний өсгөлтийг тооцоолохдоо сейсмик хайгуул, гравихайгуул болон онолоор тооцоолон гаргасан синтетик сейсмограмыг хэрэглэв. Судалгааны ажлын үр дүнгээс харахад Эмээлт орчмын талбай нь 2- 4 Гц, 4- 8 Гц, 8- 12 Гц болон зонхилох давтамжгүй гэсэн 4 давтамжийн бүсэд хуваагдаж байна. Эдгээр давтамжийн бүс бүрийн хувьд хөрсний оргил хурдатгалын өсгөлтийн хэмжээг онолын болон эмпирик аргаар тооцоолон гаргав.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.