Их температур дахь глюоны урсгалын хоолойн өргөн ба таталцлын коэффициентыг SU(2) латтис гэйж онолоор судласан үр дүн
DOI:
https://doi.org/10.22353/physics.v25i478.224Keywords:
деконфайнмент шилжилт, таталцлын коэффициентAbstract
Бид энэ ажилд статик кварк, антикваркийн хоорондох глюоны урсгалын хоолойн түгэлтүүдийг цэвэр глюоны орны тохиолдолд SU(2) латтис гэйж онолоор деконфайнмент шилжилт болох фазын шилжилтийн эргэн тойрон дахь температурын утгуудад судаллаа. Энэхүү судалгаанд GPU хурдасгагч ашиглан маш өндөр статистиктай үр дүнг гаргаж авсан ба ингэснээр симуляцийн дүнд үүсэх физик хэмжигдэхүүнүүдийн сигнал шуугианы харьцааг сайжруулсан. Ингэснээр бидний өмнөх ажлаас илүү том латтис болон кваркуудын хоорондох зайн илүү хол судлах боломжтой болсон. Tc -ийн орчим хүртэл температур өсөхөд урсгалын хоолойн физик өргөн өргөсөж байгаа бөгөөд кварк хоорондын зайнаас хамаарсан өсөлт хадгалагдаж байсан. Латтис илүү том бөгөөд нягтаршил сайтай болох тусам нарийвчлал сайтай болдог ба нарийвчлал сайжрахад температураас хамааралтай таталцлын коэффициентын утга буурах хандлагатай байсан.
PACS numbers: 11.15.Ha, 12.38.Gc
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.