RS-1800 Рентген шарах төхөөрөмжийн цацрагийн тунг иончлолын камераар тодорхойлох

Authors

  • Г.Манлайжав
  • Э.Нямдаваа
  • О.Энхбаяр
  • Ц.Билгүүн
  • Б.Лхам
  • Ц.Жавзандолгор
  • Р.Чинзориг
  • Б.Мөнхбат National University of Mongolia

Abstract

Энэхүү ажлаар мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглаж буй RS-1800 рентген шарах төхөөрөмжийн дээжинд өгч буй шингээгдсэн тунгийн орон зайн түгэлтийг тодорхойлов. Үүнээс өмнө 2019 онд анх төхөөрөмжийг суурилуулж, үйлдвэрлэгчээс өгсөн тунгийн чадлын утгыг ашиглан судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж байв. Манай улсад судалгааны зорилгоор ашиглаж буй шарлагын төхөөрөмж өөр байдаггүй. Тус шарлагын төхөөрөмжийн тунгийн чадлыг тодорхойлж, баталгаажуулах нь энэхүү багажийг ашиглан хийж байгаа судалгааны ажлуудын үр дүнг баталгаажуулах, тунгийн утгаас хамааруулан тооцоолол хийх зэрэгт чухал ач холбогдолтой. Судалгааны ажлын дүнд шарлагын төхөөрөмжийн камер доторх дээжинд өгөх шарлагын тунг дээжийн байрлалаас хамааруулж тодорхойлсон.

Мал эмнэлгийн хүрээлэнд суурилуулсан рентген шарах төхөөрөмж нь хар тугалган хамгаалалттай (self-sheilded), туршилт судалгааны дээж шарахад зориулан бүтээсэн ионжуулах цацрагийн үүсгүүр юм. Рентген хоолойн хувьд 160 кэВ хүртэл энергитэй полихроматик рентген цацрагийг гаргадаг. Шарлагын хэсэг буюу камер нь рентген хоолойноос 22.2 см хүртэл зайнд орших гурван түвшинд шарлага явуулдаг.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-18

How to Cite

Г.Манлайжав, Э.Нямдаваа, О.Энхбаяр, Ц.Билгүүн, Б.Лхам, Ц.Жавзандолгор, Р.Чинзориг, & Б.Мөнхбат. (2023). RS-1800 Рентген шарах төхөөрөмжийн цацрагийн тунг иончлолын камераар тодорхойлох. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 34(577), 31–34. Retrieved from https://journal.num.edu.mn/physics/article/view/1712

Issue

Section

Research article