Туул голын эрэг орчмын лаг, хөрсний дээжид цөмийн аналитик аргаар хийсэн элементийн шинжилгээний дүнгээс
Abstract
Туул голын дагуу 9 цэгээс үе шаттайгаар өнгөн хөрсний болон голын эрэг орчимд хуримтлагдсан лагийн дээжийг авч, цөмийн аналитик арга болох рентген флуоресценц, идэвхжлийн шинжилгээний болон гамма спектрометрийн аргаар хийсэн судалгааны дүнг авч үзэв. Хөрс, лагийн дээжид хөрс бүрдүүлэгч үндсэн макро элемент болох Si, K, Ca, Ti, Fe, Mg, Mn, хортой хүнд металл- Pb, Cd, Hg, As, Co, био-идэвхит хүнд металл -Сu, Zn, Cr, V, Ni, Sr, Sn, Mo, Se зэрэг элементүүдүүдийн агуулгыг тодорхойлж, Монгол улсын үндэсний стандарт MNS: 585050:2008–тай харьцуулан үзүүлэв. Мөн байгалийн цацраг идэвхт уран-238, тори-232, кали-40 болон үүсмэл цацраг идэвхт цези-137 изотопуудын идэвхжилийг тодорхойлов.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.