МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг ФИЗИК сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхийг урьж байна.

2026-03-31

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаачид, ахисан түвшний оюутан та бүхнийг МУИС-ийн Физикийн тэнхимээс эрхлэн гаргадаг МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг ФИЗИК сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхийг урьж байна.

ФИЗИК сэтгүүл (https://journal.num.edu.mn/physics/index) нь мэргэжлийн түвшинд хянан магадалгаа хийгддэг, бүрэн цахим эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл юм.

ФИЗИК сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлд DOI (Digital object identifier) дугаар олгогдох ба өгүүлэл Google Scholar болон Dimensions Ai мэдээллийн системд индекслэгдэх болно. Ингэснээр таны бүтээлийг бусад эрдэмтэн судлаачид чөлөөтэй ашиглах, эшлэл авах боломжтой болох бөгөөд таны бүтээлийн үр нөлөө, хандалтыг нэмэгдүүлэх давуу талтай.

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн,  өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй шинэ үр дүнд тулгуурлан туурвисан байх шаардлагатай бөгөөд судалгааны ажлын шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмэр, шинэлэг тал нь өгүүллийг хэвлэн нийтлэх үндэс болно.

ФИЗИК сэтгүүлд физикийн шинэлэх ухаан, технологи, инженерчлэлийн онол, туршилтын холбогдох бүхий л чиглэл болон физик боловсролын асуудалд хамаарах эрдэм шинжилгээний өгүүлэл, тодорхой судалгааны тойм нийтлэлийг тогтмол цахимаар хүлээн авч байна.

2026 оны хаврын улирлын шинэ дугаарт хэвлүүлэх өгүүллийг https://journal.num.edu.mn/physics/about/submissions хаягаар цахимаар хүлээн авах болно.

 

                                                                  Сэтгүүлийн редакцын зөвлөл

Холбоо барих:

Н.Төвжаргал, 88012925, tuvjargal@num.edu.mn

Т.Төртогтох, 89011918, turtogtokh@num.edu.mn