МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг ФИЗИК сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн эх бичвэрийг бэлтгэх заавар (шинэчлэгдсэн)
1. Хэмжээ
Цаасны хэмжээ А4, бичвэрийн захын зай дээд талаасаа 0.845 inch (2.15см), доод талаасаа 0.845 inch (2.15см), зүүн талаасаа 0.845 inch (2.15см), баруун талаасаа 0.845 inch (2.1 5см), хэвлэгдсэн материалын нийт өндөр 10 inch (25.4см), өргөн 6,27 inch (15.93см), (хамгийн ихдээ өндөр 25.5см, өргөн 16см-ээс хэтрэхгүй) байна.
2. Өгүүллийн хэл, бичвэрийн фонт
Өгүүллийг Англи, Монгол, Орос хэлний аль нэгээр Latex, MS Word программ ашиглан Times New Roman фонтоор бичсэн байна.
3. Өгүүллийн бүтэц
Сэтгүүлд өгөх эрдэм шинжилгээний өгүүллийг дараах бүтцийг баримтлан бичнэ.
- Гарчиг
- Зохиогчдын нэр, албан байгууллага, хаяг, электрон шуудан
- Хураангуйг /200 үгнээс хэтрэхгүй/ гарчгийн хамт тухайн өгүүллийг бичсэн хэлнээс гадна заавал Англи хэлээр орчуулж өгүүллийн төгсгөлд хавсаргана.
- Мэргэшлийн индекс буюу "PACS number"
- Түлхүүр үг
- Удиртгал
- Үндсэн хэсэг
- Онолын үндэс
- Хэмжилтийн арга зүй, хэмжилт гэх мэт
- Үр дүн, дүгнэлт
- Талархал ба мэдэгдэл
- Ишлэлд ашигласан материал
4. Бичиглэл хийхэд баримтлах зарчмууд:
4.1. Ишлэлийг дөрвөлжин хаалтанд [1], [7, 10-12. 14] гэх мэт тэмдэглэж өмнөх үгээс зай авч бичнэ. American Physics Society (APS)-ийн Physics Review A (PRA) style хэрэглэнэ.
4.2. Тооны аравт, зуутын таслалыг цэгээр тэмдэглэнэ.
4.3. Өгүүлэл дэх томъёо болон тэмдэгтийг "MS Word" -ын Equation функцийг ашиглаж налуу бичнэ. Томъёоны урт баганын өргөнөөс их бол бичвэрийг тасалж томъёог нэг багана байдлаар оруулж дараагийн мөрнөөс бичвэрийг хоёр баганатайгаар үргэлжлүүлэн бичнэ.
4.4. Нэгж болон тусгай функцуудын нэрийг (sin, tg, log, exp, det, tr гэх мэт) босоогоор бичнэ.
4.5. График, зургийг тод харагдахуйц чанартай бэлтгэж (300dpi) тайлбар, тэмдэглэгээ зэргийн хэмжээг Times New Roman бичвэрийн 10pt өндөртэй ижил харагдахаар бэлтгэнэ. График, зургийн урт баганын өргөнөөс их бол бичвэрийг тасалж, зураг, графикийг нэг багана байдлаар оруулж дараагийн мөрнөөс бичвэрийг хоёр баганатайгаар үргэлжлүүлэн бичнэ.
4.6. Графикт координатын тэнхлэг 1pt өргөнтэй байхаар бодож бусад шугамын өргөнийг сонгоно.
4.7. Зураг, графикийн тайлбарыг налуугаар (10pt) бичнэ. Тайлбарыг зураг болон графикийн дор, түүний хэмжээнээс хоёр тийш хэтрүүлэлгүй, голлуулан бичнэ.
4.8. Зураг, График, Хүснэгтийн тайлбарыг бичихдээ "Зураг", "График", "Хүснэгт" гэсэн үгний ард зай авч харгалзах дугаарыг оруулан цэг тавьж дахин зай аван Том үсгээр эхлэн жижиг үсгээр тайлбарыг бичнэ. (Зураг 1. Тайлбар , Зураг 2. Тайлбар , График 1. Тайлбар , График 2. Тайлбар, гэх мэт).
5. Бичиглэл хийх үсгийн хэв маяг:
5.1. Header (хуудасны толгой)- 10p, italic, Тэгш талын зүүн үзүүрт нь хуудасны дугаар, 0.5 inch зай аваад зохиогчийн нэр, цэг тавиад гарчиг бичнэ. (хоёроос дээш зохиогчтой бол .. нар гэж товчилно, гарчиг нь нэг мөрөнд багтахгүй бол гол утгыг нь гарган хураангуйлж багтаана)
5.2. Гарчиг -14pt, Bold, Том үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ
5.3. Зохиогч - 11pt, Bold. Томоор эхэлж жижгээр хуудсыг голлуулан бичнэ. Зохиогч бүрийн нэрийн баруун дээд хэсэгт хаягт харгалзах латин үсгэн зүүлт оруулна.
5.4. Xaяг -11pt, italic байх ба зохиогч бүрийн харгалзах хаягийг бүх зохиогчдын нэрийг бичсэн мөрний дараагийн шинэ мөрнөөс зүүлтэд харгалзах тайлбар хэлбэрээр оруулна. Монгол хэлээр бичиж байгаа бол байгууллагыг томоос нь бага руу дараалуулан бичнэ. Жишээ:
Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхим.
5.5. Холбоо баригч зохиогчийн нэрд нэмэлт тоон юмуу тэмдэгтээр зүүлт оруулан хуудасны зүүн доод хэсэгт "footnote" байдлаар харгалзах зүүлтийн тайлбарт электрон шууданг бичнэ. Монголоор бичиж байгаа бол дараах жишээг үзнэ үү:
*Э-шуудан: name@num.edu.mn
5.6. Хураангуй буюу "Abstarct" - 10pt, Үндсэн хэсгийн баруун, зүүн талаас 1.5см зайтай бичнэ.
5.7. Түлхүүр үгс - 10pt, Өгүүллийн хураангуйн доод хэсэгт шинэ мөрнөөс "Түлхүүр үгс:" гэж эхлүүлэн үгс бүрийн ард таслал тавин үргэлжлүүлэн бичнэ. Түлхүүр үгсийг бичихдээ өгүүллийн хураангуй хэсэгтэй адил зай авна.
5.8. Мэргэшлийн индекс- 10 pt (PACS number-Physics and Astronomy Classification Scheme: http://www.aip.org/pacs хаягаас харна yy)
5.9. Үндсэн хэсэг- 11pt . Зөвхөн хоёр баганаар (хоорондын зай нь 0.251inch=6.35mm)
5.10. Бүлгийн (section) гарчиг - 11 pt, ALL CAPITAL, Bold , дугаарлавал Ром too хэрэглэнэ.
5.11. Дэд бүлгийн (subsection) гарчиг- 11 pt, Томоор эхэлж жижгээр бичнэ, Bold, дугаарлавал А,В,С,...гэнэ.
Талархал ба мэдэгдэл
5.12. Ишлэлд ашигласан материал -11pt. Жагсаалтын дугаарыг дөрвөлжин хаалтад бичих ба агуулга нь дараах хэлбэртэй байна.
Зохиогчид, өгүүллийн гарчиг, сэтгүүлийн нэр, боть, цувралын дугаар (байхгүй бол орхино), хуудасны дугаар, он, doi:...
Жишээ:
Harris, J. J. Sluss, Jr., H. H. Refai, et al., “Free-space optical wavelength diversity scheme
for fog migration in a ground-to-unmanned-aerial-vehicle communications link,” Opt. Eng.
45, 086001 (2006). [doi:10.1117/1.2338565]
6. Өгүүллийг хүлээн авах, хянан магадлагаа:
6.1 Өгүүллийг https://journal.num.edu.mn/physics/about/submissions цахим хаягаар онлайнаар хүлээн авна.6.2. Зохиогч нь өгүүлэл илгээхдээ шаардагдах бүх мэдээллийг харгалзах цонхонд үнэн зөв оруулсан байна.
6.3 Хянан магадлагаа, хянан магадлах үйл явц
6.3.1 Хянан магадлагаа нь уг судалгааны өгүүллийг тухайн салбарын хараат бус судлаач, мэргэжилтнүүдээр үнэлүүлж өгүүллийн чанар, нийтлэхэд тохирох эсэхийг тогтооход орших бөгөөд манай сэтгүүлийн чанарын хяналтын нэг хэлбэр болохоос гадна сэтгүүлийн зүгээс зохиогчдод уг өгүүллийн талаар үнэт зөвлөмжийг өгүүлж тусгуулан уг өгүүллийг сайжруулах, зохиогчийн өөрийн салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцох боломжийг ханган, судалгаагаа ахиулахад нь бүтээлч дэмжлэг үзүүлэх зорилготой.
6.3.2 Өгүүлэл сэтгүүлд ирж бүргэгдсэний дараа хянан тохиолдуулах үйл явц эхлэх ба илгээгдсэн өгүүллийг тухайн салбараар судалгаа хийдэг, хараат бус хоёроос доошгүй судлаач, шинжээчдэд уншуулж үнэлүүлэн, шүүмж хийлгэхээр илгээнэ. Шүүмжлэгчид уг судалгааны ажлын үнэн зөв байдал, ач холбогдол болон шинэлэг байдлыг үнэлж дүгнэх үүрэгтэй.
6.3.3 Хэвлүүлэхээр ирүүлсэн өгүүллийн салбар, чиглэл, хүрээг харгалзан зарим тохиолдолд редакцын зүгээс нэг шүүмжлэгчийг зохиогчид өөрсдөө сонгох саналыг тавьж болно.
6.3.4 Тус сэтгүүлд ирсэн өгүүлэлд хянан магадлагаа хийхдээ "МУИС-д Эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн хэвлүүлэхэд баримтлах журам"-ыг баримтлана.
6.3.5 Шүүмжлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан хэвлэх эсэх тухай эхний шийдвэрийг гаргаж зохиогчид мэдэгдэнэ.
6.3.6 Хянан магадлагаа хийх явцад сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилгоор зохиогчид болон хянан магадлагч нарын нэрсийг нууцална.
6.4 Хэрэв хянан магадлагчийн аль нэг шатанд өгүүлэл хангалтгүй гэж үнэлэгдсэн бол зохиогчид засварлан, эргэн сайжруулсны дараа сэтгүүлд хэвлүүлэхээр дахин ирүүлнэ.6.5 Хэрэв өгүүлэлд тодорхой засвар хийгдсэний дараа хэвлэгдэх шийдвэр гарсан бол зохиогчид бичигдсэн шүүмжийн дагуу дахин засварлаж өмнөх бүртгэлээр тогтоосон хугацаанд сэтгүүлд ирүүлнэ.
6.6 Ирүүлсэн өгүүлэл бүрийг оюуны өмчийн талаас бүтээлийн хулгайг шалгах системээр шалгана.
Редакцын зөвлөл