Физик сэтгүүл бүрэн онлайн хэлбэрт шилжлээ
2022-03-16
Эрдэм шинжилгээний ФИЗИК сэтгүүлийг МУИС-ийн физикийн салбар 1996 оноос эхлэн тасралтгүй эрхлэн гаргаж байна. Манай сэтгүүлийн агуулга нь физикийн бүх салбарыг хамрахаас гадна салбар хоорондын судалгааг ч мөн хамруулдаг. Физик сэтгүүл нь хянан магадлагаа бүхий Монгол ба Англи хэл дээр хэвлэгддэг сэтгүүл бөгөөд 2022 оноос эхлэн онлайн системд шилжлээ.