Announcements
МУИС-ийн ОУХС-ийн эрдэм шинжилгээний бичиг “Олон улсын харилцаа” сэтгүүлд хэвлүүлэх судалгааны материалд тавигдах шаардлага
- Сэтгүүлд хэвлэгдэх материал судалгааны дараах үндсэн 4 чиглэлээр бичигдсэн байх. Үүнд:
- олон улсын харилцаа
- олон улсын эдийн засгийн харилцаа
- олон улсын эрх зүй
- бүс нутаг, орон судлал
- Судалгааны дээрх 4 чиглэлээр үзэл бодол, санал, шүүмж, судалгааны үр дүнг танилцуулсан материал байна. Ингэхдээ дараахи шаардлага хангасан байна.
- Шинжлэх ухааны судалгааны арга, барилаар бичигдсэн байх;
- Сэтгүүлд хэвлүүлэх материалыг ОУХС-ийн багш нар тэнхимийн эрхлэгчээр хянуулж, гарын үсгээр баталгаажуулсан байх;
- Гадаад, дотоодын судлаачдын бүтээлийг редакцийн зөвлөлөөр хэлэлцүүлж хэвлэх эсэхийг шийдвэрлэнэ.
- Зохиогч нь өөрийн бүтээлд гарын үсгээ зурж баталгаажуулах
- Материалын товч буюу анатаци, түлхүүр үгтэй байх
- Гадаад /англи, орос, хятад/ хэлээр бичсэн бүтээлийг чанарын шаардлагын түвшинд бэлтгэсэн байхыг шаардана.
- Сэтгүүлийн редакцийн зөвлөлөөс бүтээлийг сайжруулах чиглэлээр өгсөн зөвлөгөөг харгалзаж үзэх
- Сэтгүүлийн материалыг жил бүрийн 4 сарын 30-ны дотор хүлээн авч 6 сард багтаан гадаад хэлээр 1, монгол хэлээр 1 тус бүр 2 хувийг хэвлэж байх
- МУИС-ийн ЭШБ-ийг хэвлүүлэхэд тавигдах нийтлэг журмыг баримтлах
- “Олон улсын харилцаа” сэтгүүлийн редакцийн зөвлөлөөс гаргасан сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэхэд тавигдах нийтлэг журамд заасны дагуу судалгааны ажлын бүтэцтэй, стандартын дагуу бичигдсэн байх;