Шамбалын орон, Шамбалын дайн (Монголчуудын сэтгэлгээний шамбалын комплексийн түүхийн товчоо)
Main Article Content
Abstract
Буддизмийг цус урсгадаггүй, дайн явуулдаггүй ганц шашин, гэсэн талархах бодол нэлээд дэлгэрсэн юм. Энэ мөрүүдийг бичигч, ийм бодолтой дайралдах тохиолд сэтгэлд таатай, таагүй хоёр бодол зэрэгцдэг байсан. Таатай нь юу вэ гэвэл миний эцэг эхийн шашиныг сайнаар хэлсэн болохоор тэр. Юу нь таагүй вэ гэвэл буддизмийн нэг гол салбар болох ламаизмын түүхэнд болж өнгөрсөн цуст дайнуудын түүх санагддаг байсан. Тэдгээр дайнуудыг түүхч нар мэддэггүй биш, мэддэг ч, бичдэг ч байсан. Тэгэхдээ уг дайнуудын гол шалтгааныг, тухайн үед Хятад улсын эзэн болоод байсан Манж хааны улс төрийн бодлоготой холбож өнгөний үнэнийг тодорхойлдог боловч Төвөд ба Монголын ламын шашны улс төрийн бодлогыг тойрон өнгөрдөг болохоор гүний үнэнд нь нэвтэрч чаддагггүй- юм. Үнэнд дуртай хүмүүс үнэний нь мэдэхийг хүсэж байна. Тэдгээр дайнуудын үнэн учрыг ойлгохын тулд дайны хөдөлгөгч хүч, уриа дуудлага болсон уг шашинтны сэтгэх арга домгийн сэтгэлгээ рүү орох хэрэгтэй. Тийм учир энд эхлээд Шамбалын орон, Шамбалын дайн гэдэг юмны тухай ярих нь чухалтай болно.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
Далай ламын засагийн газараас Манжийн хаанд явуулсан захидал, Монгол-Түвэдийн улс төр, шашны харилцааны түүх. Уб,, 1998, тал 82.
Ж.Дашдондог, Халхын Цогт хунтайж. Y6., 1992, тал 11.