Монгол, кирилл бичгийг хөрвүүлэх програмын системд хэлний зүгээс холбогдох асуудлыг шийдвэрлэсэн аргын тухай

Main Article Content

Э.Мөнх-Учрал

Abstract

“Мэдээллийн эрин зуун” хэмээн томьёологдоод буй ХХ зуунд аливаа бүхний үнэ цэнэ түүний тухай мэдээллийг аль болох хурднаар, богино хугацаа, бага хөрөнгө зарцуулан бүтээж, боловсруулснаар тооцогдох болсон нь маргаангүй бодот байдал юм. Шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан цаг хормоор хөгжиж буй технологийн дэвшилтэй уялдан хэл бичгийг компьютерээр боловсруулах, зүй тогтлыг нь компьютерт таниулах хэрэгцээ урган гарч түүнийг шийдвэрлэх зорилго бүхий хэлшинжлэлийн салбар ухаан нэгэнт бий болжээ. Монгол улсын тухайд энэ салбар шинжлэх ухаан бусад улс оронтой жишихэд харьцангуй хожуу эхэлсэн хэдий ч тодорхой түвшинд хөгжиж байна. Өнөө цагт Монгол Улсад орос үсэгт дулдуйдсан шинэ бичиг болоод мянга гаруй жилийн түүхтэй монгол бичиг гэсэн хоёр зүйлийн бичиг үсгийг хэрэглэж байна. 1941 дор монгол онд шинэ үсэг хэрэглэх тогтоол анхлан гарснаас хойш үзэл суртлын нөлөөн бичгийн сургалт тасарч, үндэсний бичгээрээ уншиж төсөөлөх, бичиж найруулах чадвар нэгэн үеийнхэнд үгүй болсон билээ. Харин 1990-ээд оноос хойш монгол бичгийг сургах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажил нээлттэй өрнөж, ямар нэг хэмжээгээр хэрэгжиж байгаа нь сайшаалтай.

Article Details

How to Cite
Э.Мөнх-Учрал. (2006). Монгол, кирилл бичгийг хөрвүүлэх програмын системд хэлний зүгээс холбогдох асуудлыг шийдвэрлэсэн аргын тухай . Acta Mongolica, 6(267), 141–154. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/8932
Section
Articles