С.БУЯННЭМЭХИЙН НАМТАР ДАХЬ ЗАРИМ ЭНДҮҮРЛИЙГ АРИЛГАХ АСУУДАЛД
Main Article Content
Abstract
Өгүүлэлд ховор цухаг архивийн материал болон баялаг текст материалд тулгуурлан зохиолч С.Буяннэмэхийн намтар дахь зарим эндүүрлийг зөвтгөн засахыг хичээсэн байна. Олон зүйлийн бусудчи/субектив/ ба биеч шалтгаанаас болж, гадаад дотоодын монгол уран зохиолын түүхчид, судлагчид өөрийн ном зохиолдоо С.Буяннэмэхийн намтар бүтээлийн тухай хазгай буруугаар, цаашилбал зарим нь мушгин гуйвуулж гажуудуулан бичиж тэмдэглэсэн нь цөөн бус харагдана. Тус өгүүлэлд түүхэн үнэний мөрөөр хянуур лавдуун тунгаалт хийж, алдаа мадгий нь ариутган залруулахаар мэрийжээ.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
(1)Б.Содном “Монголын утга зохиолын хөгжлийн түүхчилсэн төлөв”, Монгол улсын “Шинжлэх ухаан” сэтгүүлийн 1947 оны 13-14 -рт нийтлэгдэв.
(2) “Сандо Амбаны харгис явдал”- Энэ бол С.Буяннэмэхийн бичсэн “Сандо Амбан” буюу (“Ойрх цагийн товч түүх”) хэмээх жүжгийн зохиол юм. Монгол Улсын Нийтийн номын сангийн монгол бичмэл номын хөмрөгт хадгалагдаж байгаа 5 дэвтэр гар бичмэл эх. 1922 онд зохиож, 1924 онд дахин зохион бичсэн бичмэл эх.
(3) “Уран зохиолын зүйлийг хэрхэн зохиох сэдэв” - Энэ бол С.Буяннэмэхийн бичсэн судалгааны томоохон өгүүлэл болно. 1929 оны 12-р сард хувьсгалын уран зохиолч нарын бүлгэмээс хэвлүүлсэн “Уран үгсийн чуулган” хэмээх цоморлогийн 14-69-р нүүрт хэвлэгдэв.
(4) “Улаан туг” - Энэ бол С.Буяннэмэхийн бичсэн “ЇШинэ улаан туг” хэмээх дууны шүлэг болно. Энэ дуу мөн дээр дурдсан “Уран үгсийн чуулган” хэмээх цоморлогийн 248-249-р нүүрт ХЭВЛЭГДЭВ.
(5) Г.И.Михайлов “Орчин үеийн Монголын утга зохиолын түүхэн найруулал” , Москва, 1955 оны Орос хэвлэл, Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 1958 оны монгол хэвлэл.
Г.И. Михайлов (Орчин үеийн Монголын утга зохиолын түүхэн найруулал),Өвөр монголын Ардын хэвлэлийн хороо, 1958 оны Монгол хэвлэл, 47, 49, 94, 97, 97, 97-98, 99, 189, 289-р нүүрт.
(15) П.Хорлоо, С.Лувсанвандан, Ц.Мөнх, Д.Цэнд нарын найруулсан “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх”(1921-1965), Улсын хэвлэлийн газар, Улаанбаатар, 1968 оны хэвлэл, 175-176-р нүүрт.
(16) С.Лувсанвандан, Л.Түдэв, Д.Цэдэв нарын найруулсан “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” тэргүүн боть (1921-1940), Улсын хэвлэлийн газар, Улаанбаатар, 1985 оны хэвлэл, 177-р нүүрт.
(17) Г.Зандраабадий эрхэлсэн “Буяннэмэхийг дурсахуй”, Улаанбаатар, Мөнхийн үсэг хэвлэх үйлдвэр, 2002 он.
“Монголын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийн хураангуй”, Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 2000 он, 26-р нүүрт.
(22) Монголын үндэсний төв архивийн хадгаламжид байгаа машиндмал эх.
(25) (26) Г.Зандраабадийгийн эрхэлсэн ”Буяннэмэхийг дурсахуй”, Улаанбаатар, Мөнхийн үсэг хэвлэх үйлдвэр, 2002 он. Д.Намдаг “Буяннэмэхийн хаалттай явдлууд”, 23-28-р нүүрт.