Төвд, манж, монгол хэлээр хавсаргасан Субашидын нэгэн эхийн тухай

Main Article Content

М. Баярсайхан
Б. Даваасүрэн

Abstract

Монгол газар нутагт ихэд дэлгэрэн тархаж, олонтоо орчуулагдахын сацуу монголын уран зохиолд үлэмжхэн нөлөөлсөн зохиолын нэг бол 13 дугаар зууны эхээр Сажа бандида Гунгаажалцаны зохиосон “Сайтар номлосон эрдэнийн сан" буюу самгарди товчилсон нэрээр нь Субашид хэмээн алдаршуулсан сургаалын зохиол, түүний тайлбарууд билээ. Одоогоор мэдэгдээд буй Субашидын монгол орчуулга хийгээд тайлбар уйгаржин, дөрвөлжин, тод үсгээр хэдэнтээ гарсныг дурдвал, тарнич тойн Сономгара (14-р зууны эх), ойрдын Зая бандида Намхайжамц (1650-1662 оны үес), урадын мэргэн гэгээн Дамбажалсан (18-р зуун), Цахар гэвш Лувсанчүлтэм (1779), буриадын Сумадиратна (19-р зуун) нарын орчуулга байх агаад төвдийн Ринчинбалын зохиосон Субашидын тайлбарыг ойрдын Тарсан. Тайгун Таюн шикү гүүш нар тус тус 17-р зууны үед орчуулж, өөр нэгэн төвд тайлбар “Сайтар номлосон эрдэнийн сан нэрт шастирын гол судар 6а үлгэр тайлбар сэлт” ийг багцаалбал 17-р зууны сүүлчээр Чойжамц гэдэг хүн Хотол номын хүрээ нэрт газраа орчуулсан ажгуу. Энэ тайлбарын орчуулгыг хожим Данагийн гэгээн засан шинэчилсэн байна. Мөн Цахар гэвш Лувсанчүлтэм, Номтын Ринчен (Сумадиратна) нар нэмэж зассан тайлбарыг хийжээ.

Article Details

How to Cite
Баярсайхан, М., & Даваасүрэн, Б. (2004). Төвд, манж, монгол хэлээр хавсаргасан Субашидын нэгэн эхийн тухай. Acta Mongolica, 3(215), 177–180. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/6414
Section
Articles