Байгалийн дэвсгэр өгүүлэмж, түүний урансайхны эхийн найруулгад гүйцэтгэх үүрэг ба утга

Main Article Content

Б. Пүрэв-Очир

Abstract

Урансайхны эхэд найруулгын бусад төрлөөсөө ялгардаг олон онцлог шинж бий. Энэ нь юуны түрүүнд урансайхны эхийн байгууламж, зохиомж, хэл найруулга, дүр дүрслэлтэй холбоотой юм. Ер, урансайхны эхийг бүрдүүлэгч "зохиомж" хэмээх айд зохиолын ерөнхий байгууламж, өгүүлэгдэхүүний дараалал, зохиолын агуулга, хэлбэр, дүр бүрдэх явц, байгалийн зураглал, зохиолчийн тайлбар тэмдэглэл, төгсгөлийн үг зэрэг нийтлэг ойлголтуудыг багтаан үздэг байна. Бас урансайхны болон урансайхны бус эхүүд нь сонсогч эзэнд хүртэгдэх талаасаа ч үлэмж ялгаатай байдаг. Урансайхны эхийн зохиомжийг бүрдүүлж буй хэсгүүдийг "эх задлал", "эхийн өгүүлбэрзүй", 'discours analysis'-ын талаас нь төдий л нарийвчлан судлаагүй иржээ. Бид энэхүү ажлын өмнөх хэсэгт урансайхны болон сонин нийтлэлийн найруулгын байгууламж, зохиомжтой холбоотой үлэмж сонин бүрдэл хэсэг болох "эхлэл" ба "эхлэл үг"-ийн талаар товч авч үзсэн билээ. Харин одоо энэ удаагийн ажиглалт судалгаанд дээрх зүйлийн залгамж холбоо болгож, урансайхны эх дэх байгалийн дэвсгэр өгүүлэмж, түүний үүрэг 6а утгын тухай зарим зүйлийг тодруулан үзэхийг оролдов.

Article Details

How to Cite
Пүрэв-Очир, Б. (2004). Байгалийн дэвсгэр өгүүлэмж, түүний урансайхны эхийн найруулгад гүйцэтгэх үүрэг ба утга. Acta Mongolica, 3(215), 61–72. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/6182
Section
Articles

References

Гаадамба, Ш., Уран зохиолын онолын товч, У6., 7998

Галбаатар, Д., Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны толь, нэмэн засварласан дөрөвдүгээр хэвлэл, Токио., 2002.

Галбаатар, Д., Монголын уран зохиолын онол түүхийн зангилаа асуудлууд; (арга, урсгал чиглэл, уламжлал шинэчлэл, үечлэл, үзэл баримтлал), Уб., 2001.'

Пүрэв-Очир, Б., Монгол хэлний эх задлалын асуудлууд, (Эхийн өгүүлбэр зүйн асуудлууд), дөтгөөр дэвтэр, У6., 2002.

Сүхбаатар, Ц., Эхийн найруулгазүй, дэд дэвтэр, Уб., 2002.

Солганик, Г.Я., Стилистика текста, Флинта-наука. М., 2002.

Чулуундорж, Б., Когниц: сэтгэл судлал-хэлшинжлэл мэдлэгийн онол, (лекцийн сэдвүүд), Уб., 2001.

Хүрэлбаатар, Ү., Сонгодог уламжлал, монгол яруу найраг, Уб„ 1989.