“ХХ ЗУУНЫ ӨРНӨ, ДОРНЫ УРАН ЗОХИОЛ”/МОДЕРНИЗМ, ПОСТМОДЕРНИЗМ, НЭН ШИНЭ ҮЕ/ ШИНЭ СУРАХ БИЧГИЙН ТУХАЙ
Main Article Content
Abstract
Хүн төрөлхтний бүтээсэн оюуны соёлын гайхамшигт нэг өв бол уран зохиол юм. Уран зохиолыг уншиж, түүний гоо сайхан, тансаг амтат, мянган ээдрээ түмэн зангилаат ертөнцөөр аялах гэдэг өөрийнхөө болон өрөөл бусдын аж төрөл, амьдралын ямар нэг “нууц”-гүй ертөнцөөр зөвхөн цор ганцаар ая тухтай зугаалах үйл ажиллагаа билээ. Зохиолоос танин мэдсэн нүднээ ил, үл үзэгдэгч амьдралын түг түмэн үзэгдэл үйл явцын ээдрээ, учир зүйг тайлаад зогсохгүй, зохиолын яруу сайхан дүрслэл, гүн утга тээсэн сэдэл-дүрслэл бүхэн нэг ёсондоо уншигчийн аж төрөл, оюун санааны шавхагдашгүй ундарга, урам зориг, хүсэл мөрөөдлийн жигүүр болж хүмүүнийг өнө мөнхөд тэтгэдэг амой. Соёлжсон хүн төрөлхтөн уран зохиолын энэ увдист эрхшээгдэн автаж үеийн үед бие биенийхээ бүтээж туурвисан зохиол бүтээлийг эх хэлнээ орчуулан уншиж, ухаарал урам зоригоор тэжээгдэн, амьдралын эрээн бараан, учир зүйг үнэнээр таньж, аж төрөх зам мөрийг олдог гэхэд үнэнээс нэг их хэлтийхгүй бизээ.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.