СОЁЛ ХИЙГЭЭД ОРЧУУЛГА

Authors

  • Chimed-Tseye M

Keywords:

хэл, соёл, сэтгэлгээ, соёл судлал, соёлын орчуулга судлал

Abstract

Хэл бичиг нь соёлыг тээж өртөөлдөг, соёл нь тухайн улс үндэстний түүхийг тээгч нь болдог байна. Тиймийн учир хэл, сэтгэлгээ, соёл гурав болвоос амии шүтэлцээтэй агаад харилцан нөхцөлдөж, харилцан нөлөөлж баидаг ажгуу. Хэл пь соёлыг тээж түгээж, хэлнип аливаа махбод нь соёлын тодорхой агуулгыг шингээж агуулж баидаг бол сэтгэлгээ нь хэлэнд тусч, хэлээр дамжин илэрдэг байнa. Аливаа үндэстний сэтгэлгээний хэв маяг, онцлог шинж зэрэг нь тухайн үндэстний хэл үүсэн бүрэлдэх гүн ухааны заяг зарчим болдог, хэл пь сэтгэлгээнээс хараат байж сая оргин тогтнодог, сэтгэлгээ нь хэл оршин тогтнох үндсэн хүчин зүйл болдог баина.

Сэтгэлгээний өвөрмөц хэв маяг, онцлог шинж, төрх баидал нь хэлээр дамжин илэрч, тухаин үндэстний өвөрмөц соёлыг бүрдүүлдэг. Сэтгэлгээ тийнтүү хэлэнд тусаж, хэлээр дамжин илэрч, алив нэгэн соёлыг бүрдүүлдэг бол соёлын хөгжил цэцэглэл нь хэлийг улам баяжуулж, хэл баяжсанаар сэтгэлгээний цар хүрээ өргөжин тэлдэг зүй тогтолтой ажээ. Тиймийн учир үндэстний сэтгэлгээ үгүй аваас хэл үгүй, хэл үгүй аваас соёл үгүй хэмээдэг. 

Аливаа нэг үндэстнийг сайтар таньж мэдсүгэй хэмээвээс тухайн хэлт үндэстний сэтгэлгээ, соёлыг нь, тэрхүү сэтгэлгээ соёлын ялгаа зөрөөг сайтар таньж мэдэх нь туйлын чухал хэмээхийн учир бас үүнд оршино.

Тиймийн учир үндэстэн хоорондын соёлын ялгаа зөрөөг орчуулгад хэрхэн оновчтой зөв дамжуулах асуудал эдүгээ хэл шинжлэл, орчуулга судлал, гүн ухаан, соёл судлал зэрэг олон ухааны холбоо хамаарал бүхий тулгам чухал сэдэв болоод байна. 

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2013-07-01