Орчуулгын онол практикийн асуудалд Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” шүлгийн утга дүйлгэц (Саймон болон Букинагийн хувилбар)

Authors

  • Oyun-Undraa N

Keywords:

орчуулгын онол, орчуулгын онолын үзэл баримтлал, үндэсний ахуйн болон сэтгэхүйн онцлог, утга гээгдэх болон гуйвах, орчуулгын найруулгын өнгө аяс, найруулгын өвөрмөц онцлог

Abstract

Энэхүү өгүүлэлдээ Бэгзийн Явуухулангийн "Би хаана төрөө вэ?" алдартай шүлгийн эхийг Саймоны англи орчуулга, Букинагийн орос орчуулгатай жишиж тулгасан болно. Уг шүлгийн долоо болон наймдугаар бадгийн орчуулгыг жишсэнээр орчуулгын алдаа оноог дэнслэн, үүний зэрэгцээгээр зарим нэг боломжит өөрийн хувилбарыг санал болгосон байна. Ийнхүү англи, орос орчуулгыг монгол эх шүлэгтэй нь тулгаж задлан шинжилснээр монголоос англи руу орчуулах орчуулгын онолын зарчмын асуудлыг боловсруулах, практик үйл ажиллагааг сайжруулахад бага ч
атугай тус дөхөм үзүүлэх зорилготой юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2013-08-01