Руни бичгийн дурсгал дахь хэлцийн орчуулга

Authors

  • Gerelmaa N

Keywords:

руни бичиг, сонгодог дурсгал, хэлцийн орчуулга

Abstract

Эртний түрэг угсаатанд холбогдох руни бичгийн сонгодог дурсгалууд нь дан гагц түүхийн сурвалж бус уран зохиолын найруулгын өнгө аястай, яруу найргийн мөр, бадаг, тогтвортой хэлц хэллэгийг өөртөө багтаасан өвөрмөц
найруулгаар зохиогдсон учир бусад хад чулуу, гэрэлт хөшөөний бичээсээс эрс ялгаатай юм. Түүхэн үнэн хэрэг явдлыг ийнхүү уран сайханаар үзүүлэх уламжлал нийт нүүдэлчин угсаатны дунд түгээмэл байсан аж. Уул дурсгалд тэмдэглэгдэн үлдсэн эртний түрэг угсаатны хэл-соёлын нэгэн илрэл болсон зарим хэлц хэллэгийг монгол хэлнээ хэрхэн орчуулсан байдал хийгээд утга дүйх хэлцээр оноон орчуулах боломжийг эрэлхийлсэн болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2013-08-01