Үндэсний онцлогтой үг хэллэгийн орчуулгын асуудалд

Authors

  • Sainbayar G

Keywords:

соёл, соёлын орчуулга, орчуулгын арга, үндэсний онцлогтой үг хэллэгийн дүйцэл, орчуулгын тэнцвэрт байдал, эх хэл, орчуулгын хэл

Abstract

Үндэсний онцлогтой үг хэллэгийг орчуулна гэдэг амаргүй ажил бөгөөд эх зохиол дээр гарч буй үг, хэллэг тухайн улсынхаа соёлтойгоо гүн холбоотой байх тусам орчуулахад бэрх байдаг. Тиймээс үндэсний онцлогтой үг хэллэгийг орчуулгын хэлэнд эх хэл дээрхийн адил утга төгөлдөр орчуулах боломжгүй гэж зарим эрдэмтэд үзэж байхад эх хэл дээрх зохиолын зорилгоос хамаарч орчуулгын олон аргыг ашиглан хамгийн ойр дөт дүйцүүлэн, тэнцвэрт байдлыг хадгалж орчуулж болно гэж зарим нь үздэг. Энэхүү өгүүлэлд монгол болон англи орчуулагч монголын нэгэн богино өгүүллэгийг англи хэлэнд орчуулахдаа орчуулгын олон аргыг хэрэглэн үндэсний онцлогтой үг хэллэгийг хэрхэн орчуулсаныг жишээн дээр тайлбарлан мөн эх зохиолыг орчуулахдаа хоёр орчуулагч орчуулгын тэнцвэрт байдлыг хэрхэн хадгалсаныг харуулахыг зорилоо.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2013-08-01