Соёлын утгыг орчуулах арга зам
Keywords:
Хэл-сэтгэхүй-соёлын шүтэлцээ, соёлын утга, орчуулгын аргаAbstract
Хэл-сэтгэхүй-соёлын шүтэлцээний асуудал сүүлийн үед хэл шинжээчдийн анхаарлыг зүй ёсоор татах болсон хэл шинжлэлийн чухал судлагдахуун
болоод байна. Хэл бол соёлыг илэрхийлэгч, дамжуулагч, хадгалагч төдийгүй үеэс үед өвлүүлдэг чухал хэрэгсэл юм. Иймд хэл соёл нь салшгүй холбоотой, харилцан нөхцөлдсөн шинжтэй байдаг учир соёл нь сэтгэхүйдээ тусч, сэтгэхүй нь хэлдээ нөлөөлж байдаг нь зайлшгүй билээ. Өөрөөр хэлбэл, тухайн үндэстний хэл-сэтгэхүй-соѐл нь нягт нарийн шижмээр холбогдсоны дүнд соѐлын утга бүхий үг хэллэг үүсч байдаг. Иймд орчуулга хийхэд хүндрэл учруулдаг зүйлүүдийн нэг нь цаад хэлний үндэсний соёлын утга бүхий үг хэллэгийг зөв оновчтой оноож буулгах явдал байдаг. Энэхүү үндэсний соёлын утгыг зөв оноон орчуулахын тулд цаад үндэстнийхээ түүх, соёл, сэтгэлгээг сайтар ойлгож, мэддэг байх шаардлага гарна.