“Үгчлэх утгачлах, идээшүүлэх ондоошуулахын” шүтэлцээ

Authors

  • Chimed-Tseye M

Keywords:

соёлын орчуулга судлал, соёлын ялгаа, үгчлэх, утгачлах, идээшүүлэх, ондоошуулах

Abstract

Нэгэн соёлын дотор орших ер энгийн зүйлийг өөр нэгэн соёлд ихээхэн хүч ухаан зарж тайлбарлах, дамжуулах явдал орчуулах, дуун хөрвүүлэх хэрэгт алхам тутам тааралддаг. Өөрөөр хэлбэл, тухайн үндэстэн угсаатны соёлын ухагдахууныг орчуулж дамжуулахдаа уншигч хүнд ойлгомжтой байхыг чухалчлах уу, эсбөгөөс эх бичвэрт үнэнч байхыг чухалчлах уу гэсэн асуулт зүй ёсоор урган гардаг.

Соёлын орчуулга судлалын үндсэн стратеги хэмээгддэг “идээшүүлэх” (domestication, доместикация,归化) ба “ондоошуулах” (foreignization, форенизация,异化) нь чухам эндээс эх үүдэлтэй юм.

Үгчлэх, утгачлахыг орчуулгын үндсэн арга ухаан хэмээн үздэг бол, идээшүүлэх, ондоошуулахыг орчуулгын үндсэн бодлого стратеги хэмээн үздэг.

Орчуулахуйн ухааны “үгчлэх-утгачлах, идээшүүлэх-ондоошуулах” хэмээсэн энэхүү хосмолжин ухагдахуун нь хос хосоороо харилцан сүлэлдсэн, харилцан эсрэгцсэн, бас харилцан давхцсан нэр томъѐонууд юм.

Идээшүүлэх, ондоошуулах нь соёлын хүчин зүйлийг онцлон, үндэстэн хоорондын соёлын харилцаа хамаарлыг чухалчлан үздэг бол үгчлэх, утгачлах нь хэлний давхарга бүтцийг чухалчилдаг ажгуу.

Үгчлэх, утгачлах нь хоёр өөр хэлний өөр өөр бүтэц, онцлог, хэлбэр хийгээд агуулгын холбоо хамаарлыг чухалчлан үздэг бол идээшүүлэх, ондоошуулах нь хэлний бүтэц давхаргад илрэхээс гадна соёлын гүн чанад давхаргад илэрч гардаг байна. Үгчлэх, утгачлах нь орчуулгын уран чадвар, арга барилын хамааралтай асуудал бол идээшүүлэх ондоошуулах нь орчуулахуйн стратеги бодлого лугаа хамааралтай асуудал юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2013-08-01