“Ертөнцийн гурав”-аас орчуулах гэж оролдсон минь
Keywords:
Гурвын тооны бэлгэдэл, ертөнцийн гурав, орчуулах, хэлмэрчлэхэд баримтлах зарчим, орчуулах, хэлмэрчлэхийн ялгаа, орчуулгаAbstract
"Ертөнцийн гурав" бол ардын аман зохиолын сонгодог бүтээл, танин мэдэхүй, амьдралын гүн ухааны аястай судалгаа, сургаал, санамжийн хураангуй юм. "Ертөнцийн гурав"-ыг монгол түмэн нүүдлийн соѐл иргэншлийн олон талт амьдралынхаа туршид туурвижээ. ―Ертөнцийн гурав‖-ын зарим нь эргэх цагийн аясаар хуучирч гээгдэхийн зэрэгцээ хөгжил, хувьслын дагуу шинээр сэлбэгдэн баяжиж байдаг байна.
Орчуулах, хэлмэрчлэх хоорондоо төстэй боловч орчуулах нь эхийг цаг хугацаанд баригдалгүй тайван ашиглаж, засаж найруулж, улам төгс болгох боломжтой байдаг бол хэлмэрчлэх, ялангуяа хам хэлмэрчлэх нь өгөгдсөн цагт яриаг чихэвчээр сонсоод, шууд өсгүүрээр дамжуулан хөрвүүлэх үйл ажиллагаа юм. Хам хэлмэрчлэх нь нэлээд их туршлагажсан, тухайн хэлийг эх хэл шигээ эзэмшсэн хүний хийх ажил.