МОНГОЛ ХЭЛЭНД ЕРӨНХИЙ ГАНЦ ТОО ЗААЖ БУЙ НЭР ҮГИЙГ АНГЛИ ХЭЛНЭЭ ОРЧУУЛАХ ЯВЦАД ҮҮСЭХ ЗАРИМ АСУУДАЛ (Англи хэлний орчуулагчийн 2-р курсын оюутнуудын жишээн дээр)

Authors

  • Myagmarsuren T

Keywords:

тэг бүтээвэр, ялгац гишүүн, нэр үгийн хэлзүйн хэлбэр, орчуулах арга

Abstract

         Энэхүү судалгаа нь монгол хэлэнд ганц тоо зааж буй ерөнхий нэр үгийг англи хэлэнд хэрхэн дүйцүүлэн орчуулж байгааг харьцуулан судлах зорилготой. Тус зорилгын дагуу монгол, англи хэлэнд нэр үгийн ганц тоо зааж буй өгүүлбэрийн гишүүд хоёр хэлэнд хэлзүйн хувьд хэрхэн хэлбэржиж байгааг судаллаа. Судалгаанд англи хэлний орчуулагчийн хоёрдугаар курсын оюутнуудын төлөөллийг хамруулав. Судалгааны үр дүнд 1) суралцагчдад монголоос англиар орчуулахад хэлзүй, үг сонголт, найруулга, өгүүлбэр дэх үгсийн байрлалын бэрхшээлийн аль аль нь байна, 2) суралцагчид монгол хэлний нэр үгийн ганц тоо зааж тэг бүтээврээр илэрч буй өгүүлбэрийн гишүүдийг англи хэлэнд ижил хэлбэрээр орчуулах хандлагатай байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-07-15