“Улсыг засах жараахай шарах хоёр адилхан” Харин амархан уу? Хэцүү юу?(Орчуулахуйн нэгэн зарчмын үүднээс шинжихүй)

Authors

  • Chimedtseye M

Keywords:

Мэргэд гарахын орон”,, утга төгс мэдэхүйеэ хялбар, Лаоз Күнз, улсыг засахуй биеэ засахуй

Abstract

          Өдгөө дэлхий дахинаа бараг нэг мөр баримталдаг орчуулгын онолын тулгын гурван чулуу гэлтэй үндсэн чиг баримжаа болох “яруу найртай, утга төгс, мэдэхүйеэ хялбар” хэмээх үндсэн гурван жаяг зарчим, чиг баримжааг Монголын эрдэмтэн гүүш нар “Мэргэд гарахын орон” нэртэй төвд монгол нэр томьёоны толь бичгийг 1740-өөд онд зохиохдоо анх томьёолж, “үг дор үл итгэн, утга дор итгэхийн үүднээс сайтар мэдэн үйлдэх”-ийг сануулан дурдсан байдаг.

      Энэ гурван чиг баримжаа болбоос өнөөдөр орчуулагч хүний сэтгэлдээ хатангадтал сахин мөрдөх үндсэн жаяг зарчим юм. Түүний дотор “утга төгс” хэмээх нь алив зохиолыг өөрийн хэлнээ орчуулахдаа уг эх зохиолд чин үнэнч байх, утга санааг нь өөрчилж засах буюу омтгойлж гажуудуулахыг эрс цээрлэх, гүн далд утгыг нь төгс нээж илэрхийлэх зарчим юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-07-15