“Орчуулгазүй” Эрдэм шинжилгээний цуврал 2014, No0394 “Үлгэрийн далай”-н англи орчуулгын тухай (Оноосон нэр болон хуучирсан үгийн орчуулгын жишээн дээр)
Keywords:
Xэл дамнасан орчуулга, төвд эх, худам монгол бичгийн эх,, оноосон нэр, хуучирсан үг, англи орчуулгаAbstract
Монгол Ганжуурын 90 дүгээр ботиор уламжилж ирсэн “ Үлгэрийн далай” судрыг 17 зууны үед Хөх хотын Ширээт гүүш төвд хэлнээс монгол хэлнээ орчуулсан бөгөөд тус орчуулгын 1714 оны барыг С.Фрай англи хэлнээ орчуулж, 1981 онд хэвлүүлжээ. Ширээт гүүшийн орчуулга худам монгол бичгээр уламжилж ирсэн бөгөөд дуун хөрвүүлэгчээс монгол бичгийн хэл, монгол орчуулгын уламжлалын талаар зохих мэдлэг эзэмшсэн байхыг шаардсан, ялангуяа буддын шашин гүн ухааны холбоотой үг хэллэг, нэр томьёог орчуулах талаар ихээхэн эрэл хайгуул хийж орчуулах эх байсныг тэмдэглэх хэрэгтэй.Монгол эхэд
санскрит гаралтай оноосон нэр нэлээд хувийг эзэлж байх учир бид энэхүү өгүүлэлдээ С.Фрай оноосон нэр болон хуучирсан үг хэллэгийг хэрхэн орчуулсаныг ажигласан болно. С.Фрай монгол орчуулгын уламжлалыг судалж үзсэний үндсэн дээр оноосон нэрийн нэлээд олон хуâийг санскритаар сэргээн буулгахын сацуу, өнөөгийн уншигчид тэр бүр сайн мэдэхгүй хуучирсан үг хэллэгийг ганö нэг эндүү ташаа хөрвүүлж, зарим нэгэн газар товчилж хураангуйлсныг эс тооцвол хуучирсан үгийн утгыг төвд эх судраас эрж, үнэн зөв орчуулсан байна. Өөрөөр хэлбэл С.Фрай монгол бичгийн хэл төдийгүй төвд эхийг дамаа судалж үзсэний үр дүнд дэлхийн дахины уран зохиолын сан хөмрөгт нэгэнтээ байраа
эзэлсэн энэхүү алдартай зохиолын агуулгыг англи хэлнээ бүрэн дүүрэн орчуулж, гадаад улс
орны уншигчдад хүргэж чаджээ.