Хятад зүйр цэцэн үгийг монгол хэлнээ орчуулах нь
Keywords:
Хятад хэл Монгол хэл, зүйр цэцэн үг, үндэстний онцлог, орчуулгаAbstract
Хятад зүйр цэцэн үг нь бусад улс үндэстний аман зохиолын нэгэн адил тухайн орны үндэстний онцлогийг илтгэн гаргадаг, хэмжээгээр бяцхан атлаа оновчтой, уран дүрслэлтэй, гүн утгатай тул зохиогч, бичгийн хүмүүсийн судалгааны нэгэн хэрэглэгдэхүүн болдог билээ.
Аливаа хэлний зүйр цэцэн үг нь тухайн ард түмний түүх соёл, зан заншил, аж байдал, бодол сэтгэлгээнээс үүдээд нэг хэлнээс нөгөө хэлэнд орчуулагдахдаа маш өвөрмөцөөр буудаг.
Иймд хятад хэлний зүйр цэцэн үгийг монгол хэлнээ орчуулахдаа үүсэл гарал, зүйрлэл, үндэстний онцлог, хэл найруулгын онöлог болон хэвшиж хэлбэржсэн шинж болон сэтгэх, илэрхийлэх аргын тал дээр сайн анхаарâал зохино. Өөрөөр хэлбэл зүйр цэцэн үгнийхээ утгыг зөв гаргаж, монгол хэлний утга, уран дүрслэл өнгө аястай тохирох үг хэллэгээр дүйлгэн орчуулах хэрэгтэй юм.