ОРЧУУЛГА БА АЛШАА ЭЗНЭЭ АМАН АЯЛГУУНЫ ОНЦЛОГ
Abstract
Дэлхийн орчуулгын өдрийг тохиолдуулж би орчуулгатай холбоотой хэдэн юм хэлмээр байна. Би бол багаасаа монгол сургуульд суусан, Өвөр Монголын монгол хүүхэд билээ. Гэтэл орчин тойрон, уулзаж учирч байгаа хүмүүс маань олонх нь хятад хүн болохоор заримдаа ямар нэг зүйлийг хятадаар унших нь надад илүү ойлгомжтой мэт бодогддог. Тэгээд Монголд ирсний дараа хичээлийн даалгаварт Галидасын “Үүлэн зардас” бүтээлийг унших шаардлагатай болов. Эхлээд би хятадаар уншсан. Дараа нь Бямбын Ринчен гуайн монгол орчуулгыг нь уншихад үнэхээр миний сэтгэлд хүрсэн гэдгийг юу нуух билээ. Сайн орчуулга гэдэг нь нэг нэг үсгээр махчилж орчуулах биш, харин тухайн үндэстний хэлэнд ойрхон, ойлгомжтой орчуулж чаддаг болохоор уншигчийн сэтгэлд хүрдэг юм байна гэдгийг мэдлээ.
Алшаа аман аялгуу бол Өвөр Монгол аялгууны баруун захын аман аялгуу болно. Алшаачууд бол алс баруунтай Шинжаан, Хөхнуураас урьд хожид нүүдэллэж ирсэн ойрад монголчууд гэдэг. Тийм болохоор Алшаа аман аялгуу ойрад аялгуутай нэлээд төстэй болж, харин Өвөр Монголын бусад аман аялгуунаас ялгарах онцлог нэлээд арвин байдаг.