НУТГИЙН АЯЛГУУ СУДЛАЛЫН ТОЙМ
Keywords:
Нутгийн аялгуу, сан хөмрөг, эрдэмтэдAbstract
Монгол хэлний нутгийн аялгуу судлал бол монгол хэл-бичгийн шинжлэх ухааны томоохон салбар ухаан болно. Одоо Монгол улсад Халх, Ойрад, Буриад, Үзэмчин гэсэн дөрвөн гол аман аялгуутан оршин сууж байна. Монголчууд бидний хэл яриаг гадаадад эрчимтэй судлах ажил 1898 оноос эхэлжээ. Монгол хэлний нутгийн
аялгуу судлалын 110 гаруй жилийн түүхийг эргэн үзэхэд анхандаа гадаадын монголч эрдэмтэд монгол хэл аялгуутны угсаатны бүрэлдэхүүн, оршин суух нутаг орон, зан үйлийн талаас илүү анхаарсан байдаг.
Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс өнгөрсөн 90-ээд жилд Монгол хэл, нутгийн аялгуу, аман зохиол судлах 100 орчим эрдэм шинжилгээний хээрийн шинжилгээний ангийн хийсэн албан томилолтын тайлан, гар бичмэл, соронзон туузанд шингээн үлдээсэн баялаг эх хэрэглэгдэхүүн нь Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны сан хөмрөгт хадгалагдаж байна. Одоогоор монгол хэлний нутгийн аялгууны тухай хүрэлцээтэй ганц сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний олон зуун өгүүлэл, баялаг эх хэрэглэгдэхүүнтэй байгаа явдал нь Монгол улс дахь монгол хэл шинжлэлийн нутгийн аялгуу судлалын нэгэн гол амжилт мөн билээ.