TRANSLATION TEACHING PRACTICES AND CHALLENGES
Keywords:
translation for specific purpose, translation teaching approaches, challenges, field knowledgeAbstract
МУИС-ийн гадаад хэлний сургалтын салшгүй нэг хэсэг нь орчуулгын хичээл юм. Орчуулгын хичээлээр оюутан орчуулах ур чадвар төдийгүй хэл-соёлын мэдлэгийг хослуулан эзэмшдэг давуу талтай бөгөөд орчин цагийн гадаад хэлний сургалтад “translation for specific purpose” буюу зорилтот орчуулгын хэлбэрээр түлхүү хөгжиж байна. Эдийн засаг хурдацтай хөгжиж, олон улсын бизнесийн үйл ажиллагаа нэмэгдэхийн хэрээр их дээд сургууль орчуулгын хөтөлбөрөө зах зээлийн эрэлтэд нийцүүлэн зорилтот орчуулгын сургалт уруу түлхүү чиглүүлж байна. Жишээ нь, МУИС-ийн 2014 онд баталсан орчуулгын хөтөлбөрт бизнес-эдийн засгийн орчуулга, техникийн орчуулга, хууль эрх зүйн орчуулга, анагаахын орчуулга зэрэг зорилтот орчуулгын олон
шинэ хичээл нэмэгдсэн юм. Иймд орчуулгын шинэ тутам хөгжиж буй сургалтын өнөөгийн байдлыг судлах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох нь орчуулгын хөтөлбөрийн цаашдын хөгжилд ач холбогдолтой юм.