DEVELOPING NOTE-TAKING SKILLS IN CONSECUTIVE INTERPRETING WHICH SHOULD BE INTRODUCED IN THE INTERPRETING CURRICULUM (IN THE UNDERGRADUATE STUDENTS)

Authors

  • Serchmaa Sh

Keywords:

consecutive interpretation (CI) - дагаж хэлмэрчлэхүй, simultaneous interpretation (SI) -зэрэгцэж хэлмэрчлэхүй, speech- яриа/илтгэл, note-taking techniques- тэмдэглэл хөтлөх аргачлал, symbol- тэмдэгт, short-term memory (STM)- түр зуурын ой санамж, long-term memory (LTM)-урт хугацааны ой санамж

Abstract

        Гадаад хэл зааж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр нь тухайн гадаад хэлний эзэмшвэл зохих мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ тодорхой ур чадвар, хандлагыг эзэмшүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлага тулгарч байна. Гадаад хэл зааж байгаа их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт бичгийн болоод аман орчуулгын хичээл нь мэргэжлийн судлах хичээлд багтдаг. Эндээс аман орчуулгыг авч үзвэл, нэг хэлээр илэрхийлсэн санааг өөр хэлээр дамжуулахдаа дагаж хэлмэрчлэх, зэрэгцэж хэлмэрчлэх гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Дагаж хэлмэрчлэх аргыг тодруулан авч үзвэл орчуулагч тухайн яриа (speech)-г сонсонгоо тэмдэглэл хөтлөөд тэмдэглэлээ ашиглан хэлмэрчилдэг. Дагаж хэлмэрчлэх явцад тэмдэглэл хөтлөх арга нь тухайн ярианы (speech) гол хөтөч болдог. Тухайн сэдэвт гарч байгаа үг хэллэг, илэрхийлэл, гол санааг нь микро түвшинд, илтгэлийн бүтэц, хүрээг нь макро түвшинд нь авч үздэг. Хэлмэрчлэхүй хичээлийн хөтөлбөрт дагаж хэлмэрчлэх орчуулгын аргачлалыг тусгах нь тэмдэглэл хөтлөх, тэмдэгт болон товчилсон үг, хураангуйллыг стандартын дагуу зөв бичиж сурах дадлагыг хөтөлбөрөөр нь дамжуулан оюутанд олгосноор аман орчуулга хийх дөртэй
болох юм. Цаашлаад бид хэлмэрчлэхүй хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгоход анхаараад зогсохгүй хичээлийн хэлбэр, заах арга зүйд анхаарах шаардлага зайлшгүй байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-07-02