ЖҮЖГИЙН ОРЧУУЛГААР Э.ОЮУНЫ ХУРИМТЛУУЛСАН ЗАРИМ ТУРШЛАГА
Keywords:
жүжгийн зохиолын орчуулга, бүтээлч хандлага, соёлын ялгаа ба нийтлэг чанарAbstract
Зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Жүжгийн орчуулгаар Э.Оюуны хуримтлуулсан зарим туршлага” сэдэвт энэхүү өгүүлэлд жүжгийн эх дэх үндэсний болон үндэсний соёлын ул мөр бүхий үг утгасыг хөрвүүлэхдээ орчуулагчийн илүү давамгай хэрэглэсэн чөлөөтэй бүтээлч
орчуулгын арга барилыг хэл шинжлэлийн үүднээс нэгтгэн тайлбарлажээ. Зохиогчийн үзэж байгаагаар энэхүү арга барил нь хэлээр илэрхийлсэн харь соёлын зүйлсийг монгол үзэгчдэд хялбар дөт дамжуулах гэсэн орчуулагчийн зорилгоос үүдэлтэй байна. Судалгааны объект нь Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл”, У.Шекспирийн “Лир ван”, А.Н.Арбузовын “Эрхүүгийн түүх” зэрэг жүжгийн зохиолын орчуулга юм.
Downloads
Download data is not yet available.
Downloads
Published
2022-07-02
Issue
Section
Articles