The Durability of the Constitution from A Historical Perspective and Contemporary
DOI:
https://doi.org/10.22353/nlr.2025.06.25Keywords:
Constitution, Durability of Constitutions, Constitution Making and Revision, Constitutional Instability, Democratic Constitutions, Constitutional AmendmentAbstract
This thesis examines the articles related to the durability of written constitutions worldwide. The history of the modern constitution dates back to 1787, 237 years ago. Constitution making and revision have occupied a great deal of the time of statesmen throughout the world in the past decades. Since 1945, over 180 countries have provided written constitutions except the UK, Israel, Saudi Arabia and New Zealand. If we examine the stability of constitutions by regions, Western Europe 95 years, Eastern Europe 27 years, Latin America 40 years, Middle East and North Africa 29 years, Central and Southern Africa 25 years, South Asia 31 years, Central and Eastern Asia 46 years. The durability of a constitution depends on the political and social stability as well as the instability of the region, change of leader, political regime, internal political crisis and conflict, economic crisis, independence of the country, contradiction of ethnic and religious differences influence of the political ideology, influence and pressure of foreign countries, constitutional rigidity and flexibility etc. The article aims to indicate the catalogue of factors determining the Constitution’s durability as a fundamental legal act in the state. The comparative analysis will be based on the indicated objective of the political and social backgrounds of selected countries. Therefore, in this article, I will explore the following points: (1) The features of the durability of selected countries and regions, (2) The main factors that lead to constitutional instability, and (3) The relationship between constitutional stability and Democratic constitutions.
Үндсэн хуулийн тогтвортой үйлчлэх хугацаа, харьцуулсан судалгаа
Өнөөгийн НҮБ-д бүртгэлтэй 193 улсаас1 Их Британи, Израиль, Саудын Араб, Шинэ Зеланд зэрэг орноос бусад 180 гаруй улсад бичмэл үндсэн хуулийг баталжээ.2 Дэлхийн улс орнуудын үндсэн хуулийн үйлчлэх хугацааг тухайн улсын болон бүс нутгаар нь судалж үзвэл үндсэн хуулийн үйлчлэх хугацаа ялгаатай байдаг ажээ. Тухайлбал, Хойд Америк ба Баруун Европын бүс нутагт үндсэн хуулийн үйлчлэх хугацаа бусад бүс нутагтай харьцуулахад өндөр бөгөөд тогтвортой байна. Харин Латин Америкийн бүс нутгийг авч үзвэл үндсэн хуулийн хэрэгжилт сул, үйлчлэх хугацаа богино байна. 3 Түүнчлэн Жишгийн эрх зүйн болон шашны эрх зүйн тогтолцоотой Их Британи, Шинэ Зеланд, Израйль, Саудын Араб гэх мэт улсад өнөөг хүртэл албан ёсны бичмэл үндсэн хууль батлаагүй ажээ. 4 Үндсэн хуулийн тогтвортой үйлчлэх хугацааг тодорхой бүс нутгаар судалж үзвэл тухайн бүс нутаг бүрийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна. Тухайлбал, Баруун Европын бүс нутаг 95 жил, Зүүн Европын бүс нутаг 27 жил, Латин Америкийн бүс нутаг 40 жил, Ойрх Дорнод ба Хойд Африкт 29 жил, Төв ба Өмнөд Африкийн бүс нутагт 25 жил, Өмнөд Азийн бүс нутагт 31 жил, Төв ба Зүүн Азийн бүсэд 46 жил болж байна. Үндсэн хуулийн тогтвортой байдалд улс төр, нийгэм, эрх зүйн зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаагаас бүс нутгийн тогтворгүй байдал, улсын удирдагч солигдох, улс төрийн дэглэмийн өөрчлөлт, улсын дотоод зөрчил, эдийн засгийн хямрал, тусгаар тогтнол алдагдах, үндэстэн болон ястан хоорондын ялгаатай байдал, түүний дотоод зөрчилдөөн, улс төрийн үзэл суртал, гадаад орны эзлэн түрэмгийлэл, үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хатуу болон зөөлөн шалгуур зэрэг нь голлох хүчин зүйл болж байна. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг тодотгох үүднээс зарчмын томоохон өөрчлөлтүүдийг хийж ирсэн. Ийнхүү нэмэлт, өөрчлөлт хийхэд бусад орны харьцуулсан туршлагыг харгалзан үзэх нь Үндсэн хуулийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү судалгаагаар үндсэн хуулийн тогтвортой байдалд нөлөөлөх хүчин зүйлийг харьцуулсан эрх зүйн үүднээс үнэлэлт өгч, уншигчдад товч мэдээлэл хүргэхийг зорилоо. Үүнд: 1/ Үндсэн хуулийн тогтвортой байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхой бүс нутгаар болон жишээ татаж авсан орноор харуулах; 2/ Үндсэн хуулийн тогтворгүй байдалд нөлөөлж буй голлох хүчин зүйлүүдийг илрүүлэх; 3/ Үндсэн хуулийн тогтвортой байдал ба ардчилал хоорондын харилцан хамаарал зэргийг судалсан болно. Түлхүүр үг: Үндсэн хууль, Үндсэн хуулийн тогтвортой байдал, үйлчлэх хугацаа, Үндсэн хууль боловсруулах, батлах, ардчилсан Үндсэн хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт.Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2025 Altansukh Jamiyanjav

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.
Copyright on any research article in the NUM Law Review is retained by the author(s).
The authors grant the NUM Law Review license to publish the article and identify itself as the original publisher.
![]()
Articles in the NUM Law Review are Open Access articles published under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License - CC BY NC.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.