Submissions

Login or Register to make a submission.

Submission Preparation Checklist

As part of the submission process, authors are required to check off their submission's compliance with all of the following items, and submissions may be returned to authors that do not adhere to these guidelines.
  • The submission has not been previously published, nor is it before another journal for consideration (or an explanation has been provided in Comments to the Editor).
  • The submission file is in OpenOffice, Microsoft Word, or RTF document file format.
  • Where available, URLs for the references have been provided.
  • The text is single-spaced; uses a 12-point font; employs italics, rather than underlining (except with URL addresses); and all illustrations, figures, and tables are placed within the text at the appropriate points, rather than at the end.
  • The text adheres to the stylistic and bibliographic requirements outlined in the Author Guidelines.

Author Guidelines

“МУИС ЭРХ ЗҮЙ СЭТГҮҮЛ” (/NUM LAW REVIEW) ОНОЛ, АРГА ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛД НИЙТЛЭГДЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Нэг. Нийтлэг үндэслэл
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “МУИС Эрх зүй сэтгүүл” онол, арга зүйн мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журмын дөрөв “Сэтгүүлд нийтлэгдэх бүтээлд тавигдах шаардлага”-ын 4.5 дахь хэсэгт заасны дагуу эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах тусгай шаардлага тус бүрийг энэхүү хавсралтад заасны дагуу тогтооно.
Хоёр. Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлага
2.1. Эрдэм шинжилгээний өгүүлэл

2.1.1. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь үндэсний болон дотоодын эрх зүйн хүрээнд онол, практикт тулгамдсан асуудлыг хөндсөн, түүнийг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргасан байна. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах хэсгүүдтэй байна.

Бүтээлийн нэр;
Оршил;
Үндсэн хэсэг;
Дэд хэсэг;
Дүгнэлт, зөвлөмж;
Хураангуй;
Түлхүүр үг;
Ном зүй;
Хавсралт.

2.1.2 Оршил болон үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмжийг дугаарлахдаа ромб (I, II гэх мэт) тоогоор дугаарлана.

2.1.3. Бүтээлийн ерөнхий гарчиг нь 11pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчгууд нь 11pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, Бичвэрийн үсгийн фонт –[Times New Roman, 11pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна].

2.1.4. Өгүүллийн дэд хэсгийг дугаарлахдаа араб тоогоор дугаарлана (1, 2 гэх мэт). Дэд хэсгийг дотор нь дугаарлахдаа тоогоор дугаарлана (1.1, 1.2, гэх мэт). Цаашид нарийвчилан дугаарлах тохиолдолд (1.1.1, 1.1.2 гэх мэт тоо зүйлчлэгдсэндарааллаар дугаарлана.

2.1.5. Өгүүлэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, ном зүйн жагсаалтыг оролцуулалгүйгээр 3000-аас доошгүй үгтэй байна.

2.1.6 Өгүүлэлд зохиогч тус бүтээлийн товч утгыг Монгол болон Англи хэл дээр бичиж хавсаргана. Өгүүллийн товч утга нь 150-200 үгтэй байх бөгөөд түүнд эшлэл, зүүлт авахгүй.

2.1.7. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Түлхүүр үгэнд өгүүллийн нэрэнд орсон үг хэрэглэхийг хориглоно. Түлхүүр үгийг Монгол болон Англи хэлээр бичсэн байна.

2.1.8. Өгүүлэлд ашигласан эх сурвалжийг эшилсэн байна. Өгүүлэлд ашиглах эх сурвалжийг эшлэхэд тавигдах шаардлагыг редакцийн зөвлөлөөс тогтоох бөгөөд ийнхүү редакцийн зөвлөлөөс тогтоосон эшлэлийн шаардлага нь энэхүү журмын салшгүй хэсэг болно.

2.1.9. Өгүүлэлд хэрэглэх эшлэл, зүүлтийг тухай хуудасны зүүн доод хэсэгт тоогоор дугаарлан авах бөгөөд үсгийн хэмжээ, фонт нь Times New Roman, 10pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна.

2.1.10. Ном зүй нь гагцхүү тухайн эрдэм шинжилгээний бүтээлд ашигласан бүтээлээс бүрдэх бөгөөд зохиогч, бүтээлийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаан бичнэ –[Times New Roman, 11pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна].

2.1.11. Өгүүлэлд ашиглах хүснэгтэн мэдээлэл нь дараах шаардлагыг хангасан байна.

Хүснэгтийг дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичих бол баганын гарчгуудыг давтана. Хэрвээ гарчгууд урт бол тэдгээрийг дугаарлаад дугаарыг нь тавина. Дараагийн хуудсанд үргэлжилж буй хүснэгтийн дээд хэсэгт Үргэлжлэл гэж бичээд хүснэгтийн дугаарыг тавина. Үргэлжилсэн хэсэгт хүснэгтийн ерөнхий гарчгийг тавихгүй.
Хүснэгтийн дугаар, нэр: Хүснэгтийн баруун дээд хэсэгт, цуварч байрлана. Times New Roman, 10pt, Italic] Жишээ: Хүснэгт 1. Монгол Улсын эрх зүйн тогтолцоо г.м.
Өгүүлэлд ашиглах зурган мэдээл нь дараах шаардлагыг хангасан байна. Зурган мэдээллийн дугаар, нэр: Зурган мэдээллийн баруун дээд хэсэгт дугаар, нэр цуварч байрлана. [Times New Roman, 10pt, Italic]. Жишээ: Зураг 1. Монгол улсын эрх зүйн тогтолцоо г.м.
Өгүүлэлд оруулах зураг нь сэтгүүлд хэвлэгдэхүйц чанарын шаардлага хангасан байх ба 300dpi доошгүй нягтаршилтай байна. Зургийг тусад нь файл хэлбэрээр ирүүлнэ.
2.2. Судалгааны тойм, үр дүн

2.2.1. Судалгааны тойм, үр дүн гэдэгт хууль зүйн шинжлэх ухааны хүрээн дэх аливаа төсөл, бодлогын судалгааны тайлан, үр дүн, танилцуулга, тойм хураангуйг ойлгоно.

2.1.2. Сэтгүүлд нийтлэгдэх судалгааны тойм, үр дүн нь эрдэм шинжилгээний өгүүлэлтэй нэгэн адил хэлбэрийн шаардлагыг хангасан байна. Судалгааны үр дүн, тойм нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, ном зүйн жагсаалтыг оролцуулалгүйгээр 1000 -4000 хүртэл үгтэй байна.

2.1.3. Судалгааны тойм, үр дүнд энэхүү хавсралтын 2.1.2-2.1.11 дэх заалт нэгэн адил үйлчилнэ.

2.3. Эрдэм шинжилгээний бүтээлийн шүүмж

2.3.1. Эрдэм шинжилгээний бүтээлийн шүүмжийг зохиогчоос өөр судлаач бичсэн байна.

2.3.2. Бүтээлийн шүүмж нь тухайн бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнэ, шинжлэх ухаанд оруулах хувь нэмэр, практик болон онолын ач холбогдолд үнэлэлт өгсөн байх бөгөөд зохиогчийн тухайд субьектив байдлаар дүгнэлт хийхээс ангид байвал зохино.

2.3.3. Шүүмжийг хууль зүйн шинжлэх ухааны хүрээн дэх эрдэм шижилгээний бүтээлд (нэг сэдэвт зохиол, өгүүлэл, илтгэл гэх мэт) мөн шүүхийн шийдвэр болон бусад хууль зүйн баримт бичигт бичиж болно.

2.3.4. Хууль зүйн сурах бичиг, магистр, докторын зэрэг горилох бүтээлд өгөх шүүмж хамаарахгүй.

2.4. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ

2.4.1. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ гэдэгт тодорхой нэг шүүхийн шийдвэрийг эрх зүйн болон хэлбэрийн талаас нь задлан шинжилж, тухайн шийдвэрийн эрх зүйн асуудал, үндэслэл, ач холбогдлыг судалгааны үндсэн дээр тайлбарлан бичсэн бичвэрийг ойлгоно.

2.4.2. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгээс 2015 онд боловсруулсан “Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ хийх аргачлал”-д заасны дагуу боловсруулсан байна.

2.5. Эрдэм шинжилгээний бүтээлийн орчуулга

2.5.1. Эрдэм шинжилгээний бүтээлийн орчуулга гэдэгт Монгол Улсын дотоодын эрх зүйн хөгжилд чухал ач холбогдол бүхий гадаад улсын эрдэмтэн, судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл, эсхүл чухал ач холбогдол бүхий шүүхийн жишиг шийдвэрийн орчуулгыг ойлгоно.

2.5.2. Эрдэм шинжилгээний бүтээлийн орчуулгад хэрэглэсэн нэр томьёо Монгол Улсад хэрэглэгддэг хууль зүйн нэр томьёотой нийцэж байгаа эсэх, шинэ нэр томьёо орсон тохиолдолд тэдгээр нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр орчуулагдсан эсэх, бүтннлиын орчуулга найруулгын хувьд эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлагад нийцсэн байна.

2.6. Шинэ бүтээлийн танилцуулга, бусад мэдээлэл

2.6.1. Шинэ бүтээлийн танилцуулга, бусад мэдээлэл гэдэгт үндэсний эрх зүйн хүрээнд хэвлэгдэж гарсан сурах бичиг, нэг сэдэвт бүтээлийн танилцуулгыг ойлгоно.

2.6.2. Шинэ бүтээлийн танилцуулга, бусад мэдээлэлд магистр, докторын зэрэг горилсон бүтээл хамаарахгүй.

Articles

Section default policy

Privacy Statement

The names and email addresses entered in this journal site will be used exclusively for the stated purposes of this journal and will not be made available for any other purpose or to any other party.