About the Journal
Сэтгүүлийн зорилго, хүрээ, нийтлэлийн бодлого
Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь үндэсний болон олон улсын эрх зүйн хүрээнд шинэ мэдлэг бүтээсэн, нийгмийн болон хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс тайлбарласан, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон эрдэм шинжилгээний бүтээл, өгүүллийг судалгааны эргэлтэд оруулж, нийтийн хүртээл болгоход чиглэнэ
Сэтгүүлд нийтлэх эрдэм шинжилгээний бүтээлийн агуулга дараах хүрээг хамарсан байна:
- эрх зүйн ерөнхий онолын судлагдахуун (эрх зүйн онол, түүх, философи, социологи, гэх мэт)
- үндэсний эрх зүйн бүх салбар
- олон улсын эрх зүй
- харьцуулсан эрх зүй, гадаад улсын эрх зүй, түүний түүх, соёл, институт
- Монгол Улсын хууль тогтоох, шүүх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, хөгжил
- хуульчийн ёс зүй, хууль дээлэх ёс, эрх зүйн хөгжил
- эрх зүйн сургалт, боловсрол
- эрх зүйн салбарын мэдээллийн технологийн асуудал
Сэтгүүл нь нийтлэлийн бодлогын хувьд бие даасан, хараат бус, судалгаанд суурилсан эрдэм шинжилгээний бүтээлийн академик эрх чөлөөний талбар байна.
Сэтгүүл нь хууль зүйн шинжлэх ухааны онол, арга зүйн мэргэжлийн цуврал байх бөгөөд монгол хэлээр “МУИС Эрх зүй сэтгүүл", англи хэлээр “NLR” гэх товчлол бүхий “NUM Law Review” гэсэн оноосон нэрийг хэрэглэнэ.
Хөндлөнгийн хянан магадалгаа
- Хөндлөнгийн хянан магадалгаа нь давхар нууцлалтай (double-blind) байна.
- Хэрэв редакцын зөвлөлийн гишүүн сэтгүүлд бүтээл ирүүлсэн бол ашиг сонирхлын зөрчилгүй байх шүүмжлэгчийг сонгоно.
- Хөндлөнгийн хянан магадалгаа хийж буй шүүмжлэгч бүтээлийг хүлээн авснаас 2-3 долоо хоногт багтаан шүүмжийг ирүүлнэ.
Сэтгүүл хэвлэлт
- Сэтгүүлийг монгол хэлээр хэвлэнэ. Жилд 1-ээс доошгүй дугаарыг хэсэгчлэн болон бүрэн эхээр англи хэлээр хэвлэж болно.
- Сэтгүүлийг улиралд 1, жилд 4 удаа тодорхой / Хүснэгт 1. Сэтгүүлд бүтээл хүлээн авах хугацаа/ заасан хугацаанд эрхлэн гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд сэтгүүлийн тусгай дугаарыг гаргаж болно.
- Тусгай дугаарын хэвлэлт нь журамд заасан хугацааг баримтлахгүй.