Наран толгойгоос шинээр илрүүлсэн руни бичгийн дурсгал
Keywords:
Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум, Наран толгой, Уйгур улс, руни бичиг, тамгаAbstract
Сүүлийн жилүүдэд Монголын руни бичгийн дурсгалын бүртгэл харьцангуй бүрэн болж судалгаа улам нарийсан гүнзгийрч байгаа ч жилээс жилд нэмэгдэж, шинээр илэрч олдсоор байна. Энэ удаад бид Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Наран толгойгоос шинээр илрүүлсэн 10 хэсэг руни бичгийн дурсгалыг шинжлэх ухааны эргэлтэд оруулах зорилгоор урьдчилсан судалгааны үр дүнг нийтлүүлэв. Бичээсүүд тэнгэрт хальсан эгчийнхээ уй гашууд зориулсан, зарлиг тушаал сонссон, зам өртөө байгуулсан, ариун шүтээнт газар, усаа дурдсан, өлзийтэй байхыг ерөөсөн зэрэг утга агуулгатай бөгөөд Уйгурын хаант улсын үед “тугч ард иргэд” хэмээн нэрлэдэг төр, цэргийн нэгж байсныг илтгэх шинэ мэдээ буй нь түүхийн судалгаанд ач холбогдолтой чухал сурвалж болж байна. Үсэг бичгийн тиг хэлбэр, үгийн санд тулгуурлан эдгээр бичээсийг Уйгурын хаант улс (744-840) -ын эхэн, дунд үед холбогдоно хэмээн үзэж байна.