Үндэстний соёлын нөлөөн доорх бэлгийн үзэл баримтлал: Хан үндэстэн ба Өвөр Монголчуудыг харьцуулах нь

Authors

  • Тунгалаг МУИС, Антропологи, археологийн тэнхим, докторант

Keywords:

Үндэстний соёлын нөлөө, бэлгийн үзэл баримтлал, Хан үндэстэн, Өвөр Монголчууд

Abstract

 

 Уг өгүүлэлд бэлгийн үзэл баримтлалд туссан уламжлалт соёлын нөлөөллийг Хятадын хан үндэстэн болон Өвөр Монголчуудын жишээгээр харьцуулан соёлын орчин дахь бэлгийн үзэл баримтлалын ялгарааг тодруулахыг зорьсон юм. БНХАУ-ын судлаачид хан үндэстний бэлгийн үзэл баримтлалын талаар эх бичгийн судалгаанаас эхлээд нийгмийн ухааны судалгаа хүртэл өргөн хүрээнд судалсан түүхтэй. Гэвч уг судалгаанд Өвөр Монголчуудын бэлгийн үзэл баримтлалын талаарх судалгааны ажил маш цөөн бөгөөд тодруулбал, зөвхөн уран зохиолын дүрийн судалгаагаар дамжуулан энэхүү үзэл баримтлалын талаар дам авч үзэж байсан оролдлого байна. Бид уг судалгаандаа “уламжлалт соёл” нь бэлгийн үзэл баримтлалд нөлөөлөх төдийгүй цаг хугацааны явцад уламжлалт бэлгийн үзэл баримтлал нь орчин цагийнхаа үзэл баримтлалтай сүлэлдэж, бусад соёлын бэлгийн үзэл баримтлалд ч нөлөөлдөг гэх санаагаа дэвшүүллээ. Үүний тулд өмнө хийгдсэн судалгаа, сурвалж бичгийн эх баримт, Хятадын Хан үндэстэн болон Өвөр Монголчуудын бэлгийн үзэл баримтлалын тодорхой жишээ, бодит тохиолдолд / кэйс/ задлан шинжилгээ хийж үзлээ. 

Downloads

Downloads

Published

2024-12-30

How to Cite

Тунгалаг. (2024). Үндэстний соёлын нөлөөн доорх бэлгийн үзэл баримтлал: Хан үндэстэн ба Өвөр Монголчуудыг харьцуулах нь. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 13(2), 142–149. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9418